Хайх зүйлээ бичнэ үү

мин

ОХУ, Фуркадын дайн эхэллээ

Губерниев “Фуркад чи бол гахай. Би чамайг даян дэлхийд гахай гэж нэрлэж байна" гэж бухимдан хашгарч байлаа.


Австрийн Хохфильценд эхэлсэн биатлоны ДАШТ-ий эхний өдөр холимог буухиан уралдаан болж, Германы баг итгэл төгс түрүүллээ. Гэвч анхны гарааны дараа Германы багийн ялалтын талаар биш Францын од Фуркад болон Оросын биатлончдын “дайн”-ы талаар шуугисаар таарлаа. Одоо ч бас шуугилдан, олон нийтийн сүлжээнд дайтсаар байна.

Асуудал уралдааны өмнө эхэлсэн юм. ОХУ-ын баг ДАШТ-д Александр Логиновыг оролцуулахаа зарласан байлаа. Логинов бол Оросын ирээдүйтэй сайн тамирчин, гэхдээ 2014 онд сэргээш хэрэглэсэн хэргээр 2 жилийн банга хүртэж, өнгөрсөн 11 дүгээр сард “ялын” хугацаа нь дуусаад байв. Дэлхий нийт ОХУ-ын багийг сэргээшийн асуудлаар “үзэн ядаж”, олимп, дэлхийн тэмцээнээс тамирчдыг нь хасаж байх үед тэр эргэн ирсэн. Зүгээр нэг ирэлгүй, Европын АШТ-д гурван алтан медаль хүртэж орхисон. Гай болж төрсөн өдөр нь нэгдүгээр сарын 31-нд таарсан нь ч бас галд тос нэмэх шалтгаан болсон билээ.

Францын Мартин Фуркад түүнд төрсөн өдрийн мэндчилгээ олон нийтийн сүлжээгээр илгээхдээ “Сэргээшчин” хэмээн нэрлэж, Логиновыг ДАШТ-д оруулахгүй байхыг уриалж байлаа. Францын биатлоны холбоо Фуркадаар твиттер, инстаграм дахь постыг нь устгуулаад Оросын багаас уучлал гуйсан. Албан ёсоор биш ч гэсэн ерөнхийлөгч нь уучлал гуйж, дахин тийм дайралт болохгүй гэж хэлсэн аж. Бүх юм дууссан мэт байсан тул ДАШТ-ээ хүлээн сууж байлаа.
Гэвч тамирчдын хоорондын дайсагнал, үзэн ядалтын гал унтраагүй байжээ. Уралдааны талаар дурдахад Германы баг илт давуу түрүүлж, Франц, Оросын багууд мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн. Сүүлчийн тойрогт барианы өмнө Фуркад, Шипулин нарын хооронд халз тулаан болж, Фуркад хэдхэн метрээр түрүүлсэн.

Халз тулаан гэхээсээ илүү гардан байлдаан болсон гэж хэлсэн ч болохоор ширүүн өрсөлдөөн болсон юм. Фуркад орос залуугийн замыг хааж, саад болсон бөгөөд барианд орохдоо маш их баярлан гараа өргөсөн нь одоо бодоход мөнгөн медальдаа биш орос тамирчдыг ялж, зүгээр нэг ялж биш дарамтлан ялж, хүч чадлаа харуулж чадсандаа хөөрсөн баяр байлаа. Буухиа уралдаан тул нэг нэгээрээ л халз уралдана. Харин Фуркад буухиагаа хүлээн авахдаа барианд орж ирсэн байсан “заналт дайсан” Логиновоо хөл тавин унагаачихаад уралдаандаа гарсан юм. Тэгэхээр Шипулин, Логинов хоёрыг тэр хоёуланг нь дарамтласан гэсэн үг.

ОХУ-ын шигшээ баг энэ хоёр асуудлаар эсэргүүцэл илэрхийлэх гэж байсан ч больсон. Баярлаж хөөрсөн Фуркад, уурлаж хилэгнэсэн оросуудын тулаан шагнал гардуулах үед ч үргэлжилсэн. ОХУ-ын   Шипулин, Логинов нар бүх медальтантай гар барьсан ч хамгийн захад зогсож байсан Фуркадыг орхиод эргэцгээсэн.

Эгдүүцсэн Фуркад шагнал гардуулах ёслолыг орхисон ч IBU-гийн ерөнхийлөгч Андерс Бессеберг буцаан авчирсан юм. Сэргээш хэмээн сүүлийн хоёр жил дэлхий дахинд балбуулж, арай ядан хасагдалгүй үлдээд ДАШТ-д оролцохоор дэлхийн од нь дарамтлаад байхаар оросууд яаж тэсэх билээ. ОХУ-ын алдарт тайлбарлагч Губерниев “Фуркад чи бол гахай. Би чамайг улс орон даяар, үгүй даян дэлхийд гахай гэж нэрлэж байна. Фуркад гахай. Оросын тайлбарлагч чамайг гахай гэж нэрлэсэн гээд Фуркадад хэлээрэй. Чи жинхэнэ гахай” гэж бухимдан хашгарч байлаа.

Шагнал гардуулах ёслолын дараахь хэвлэлийн хурал дээр ч тулаан үргэлжилсэн. Фуркад  уучлал гуйх бодолгүй байгаагаа харуулсан бол оросууд дуугүй тэсээд суухгүй гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү биатлоны энэ улирал “Фуркад оросуудын эсрэг” уриан дор явагдах нь ойлгомжтой боллоо.


1. Герман (Хинц 0+0, 0+2; Дальмайер 0+2, 0+2; Пайффер 0+0, 0+0; Шемпп 0+0, 0+1) – 1.09.06,4 (0 торгуулийн тойрог+7 нэмэлт сум)
2. Франц (Шевалье 0+0, 0+2; Дорен Абер 0+0, 0+2; Фийон Майе 0+1, 1+3; М.Фуркад 0+0, 0+0) –+2,2 (1+8)
3. ОХУ (Подчуфарова 0+0, 0+0; Акимова 0+1, 0+0; Логинов 0+0, 0+3; Шипулин 0+0, 0+0) – +3,2 (0+4)
4. Итали (Витоцци 0+0, 0+0; Вирер 0+1, 0+2; Хофер 0+1, 0+0; Виндиш 0+0, 0+2) – +28,7 (0+6)
5. Украин (Пидгрушная 0+2,0+2; Жима 0+0, 0+1; Семенов 0+1, 0+2; Пидручный 0+0, 0+0) – +35.6 (0+8)
6. Швед (Эберг 0+1, 0+1; Магнуссон 0+0, 0+0; Нелин 0+0, 0+3; Линдстрем 0+2, 0+1) – +41,6 (0+8)
7. Чех (Пускарчикова 0+0, 2+3; Коукалова 0+0, 0+1; Моравец 0+1, 0+1; Крчмар 0+1, 0+2) – +41,9 (2+9)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
35
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.