Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тувагийн Чингис хаан Эрдоан Дэлхийн Цомд барилдана

29 настай Сат Туркт очоод иргэншлээ солихдоо нэрээ ч өөрчилсөн.


Европын гурван удаагийн аварга, тува бөх Опан Сат Ираны Керманшах хотод болох чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд Турк улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Опан Сат гурван жилийн өмнө иргэншлээ сольсон ч хоёр улсын холбоод харилцан тохиролцож чадахгүй байсан тул олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байсан юм. Харин одоо талууд тохиролцсон тул 29 настай Сат албан ёсоор турк бөх боллоо. Гэхдээ тэр Туркт очоод иргэншлээ солихдоо нэрээ ч өөрчилсөн. Чингис хаан Эрдоан хэмээх тун том нэртэй болсон тува залуугийн Турк улсын өмнөөс хийх анхны тэмцээн Дэлхийн Цом болж байна. Чингис хаан 61 кг-ын жинд барилдах юм.

Туркийн багт Риогийн олимпийн мөнгөн медальт Ингушетийн Яшар Селим (Колой Кортоев, 86 кг), Ислам Килич (Ислам Цароев, 74 кг) гэсэн өөр хоёр орос бөх багтсан. Дагестаны Шамиль Ахмедов (Шамиль Эрдоган) энэ тэмцээнд оролцохгүй ч цаашдаа Турк орныг төлөөлөх болно.
Дэлхийн Цомд зодоглох Туркийн шигшээ багт дэлхийн аваргын медальт Сезер Акгуль (57 кг), Якуп Гор (70 кг), Евро-2016 тэмцээний шагналт Мустафа Кайа (65 кг) болон Фарук Акон (97 кг), Селим Эрджан (125 кг) нар багтсан байгаа.
125 кг-ын олимпийн аварга Таха Акгуль тавдугаар сард болох Европын АШТ хүртэл барилдахгүй бол олимпийн медальт Сонер Демирташ (74 кг), Сулейман Атли (57 кг) нар гэмтэлтэй. Туркийн шигшээ баг Дэлхийн Цомд эхний гурван байрт орох зорилго тавьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
6
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.