Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Роналдугийн “найз залуу” шоронд орлоо

Бадр Хари дээрмийн хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонссон байна.


Өнгөрсөн жил Португалийн алдарт хөлбөмбөгч Роналдутай нэр холбогдож, олны анхаарлыг татсан марокко гаралтай Голланд кик боксч Бадр Хари дээрмийн хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонссон байна. “Алтан жаал” хочит Хари 2012 онд Амстердам хотод хоёр удаа дээрмийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

“2016 онд Роналду Нью-Йорк хотод 18.5 сая доллараар байр худалдан авч, дотнын найз Бадр Харид бэлэглэсэн” хэмээн “Proto Group” компани мэдээлсний дараа хэвлэл мэдээллээр Роналдуг ижил хүйстэн гэж бичиж эхэлсэн юм. Долоо хоногт хэд хэдэн удаа Марокко нисэж, Харитай уулздаг тул “Реал” багийн эзэд Роналдуд сануулга өгсөн гэсэн мэдээ ч гарч байлаа.

Бадр Хари сайн тамирчин ч хэрэг төвөгт байнга ордгоороо алдартай. Тэр нэг бус удаа рингнээс гадна өрсөлдөгчөө зодож, хэвлэлийн бага хурал дээр дажин үүсгэж байсан хүн. Хари мэргэжлийн рингэнд 120 тулаан хийснээс 106 ялалт байгуулж, 13 ялагдаж, нэг тэнцсэн. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 10-нд Германы Оберхаузенд нутаг нэгт Рико Верхувенд техникийн нокаутаар ялагдсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
30
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.