Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Playlist: Зүрх догдлом, хайрын тухай хамгийн алдартай 18 франц дуу

Хэрхэн хайрлахыг хэнээс ч илүү мэддэг Францчууд хайрыг магтан дуулж байна. Францын бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын дуунуудыг таньд зориулъя. Чихэвчээ зүүгээд, хөгжмөө чангалаарай. Тэгээд хайрыг мэдэр.


Хэрхэн хайрлахыг хэнээс ч илүү мэддэг францчууд хайрыг магтан дуулж байна. Францын бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын дуунуудыг  таньд зориулъя. Чихэвчээ зүүгээд, хөгжмөө чангалаарай. Тэгээд хайрыг мэдэр.

1. Сэрж Гансбург  “Je taime...moi non plus”/би чамд хайртай..би ч бас/

Энэ гайхалтай дууг сонсоод та өөрийн эрхгүй түүнийхээ чихэнд “Би чамд хайртай” гэж шивнэхийг хүсэх биз ээ. “Хайртай” гэж шивнээрэй.

 2. Эдит Пиаф “La vie en rose”/Амьдралыг ягаан өнгөөр төсөөлдөг/

“Тэр минь миний гараас атгааад, надтай эелдэг ярих бүрд би амьдралыг ягаан өнгөөр хардаг. Энэ амьдралд,  би түүндээ л , тэр минь наддаа л заяагдсан”. Францын алдарт дуучин Эдит Пиаф хайр цор ганц гэж дуулна. “La vie en rose” гэх нэртэй түүний амьдралын бодит түүхийг өгүүлсэн кино ч байдаг.

3. Франсуас Харди “Le temps de l amour” /Хайрлах мөчид/

“Энэ бол зөвхөн хайрлах мөч. Хайраас өөр юу ч битгий бод”   

4. Жонни Халлидэй “Que je t aime”/Би чамд хайртай/ 

“Би чамд хайртай” гэж чангаар хашгир. Франц Элвис Прэсли гэж хэлэгддэг 80-аад оны алдарт дуучин Жонни Халлидэйн дууг сонсоод та галзууртлаа дурлахыг хүсэх биз ээ.

5. Бенжамин  Биолэй  болон Жанн Шэрал “Brandt Rhapsodie” /Уран яриа/

“Би чиний биеийг, уруулыг чинь мөрөөдөж сууна. Би чамайг надтай ойр байж надад хүрээсэй гэж хүсч байна. Хүзүү, гарыг чинь ч бас хүсээд байна. Надад чамаас өөр юу ч бодогдохгүй байна...”

6. Жо Дассан “L été indien” /Энэтхэгийг зун/

Үүнийг сонсоод хайрттайгаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ дурсаарай.

7. Indochine “ Le baiser”/Үнсэлт/

Хайраа илэрхийлхийг хүсвэл түүнийгээ удаан гэгч нь үнс.  

8. Фронки  Габрэль “L encre de tes yeux” /Чиний харц/

Эртний сайхан дууны ремиксийг таалан сонсоорой.

9. ZAZ “Je veux” /Би хайрыг хүсч байна/

Гайхалтай өвөрмөц хоолойтой залуу дуучин “ZAZ” таньд ямар ч үнэтэй эд юм  хайрыг орлохгүй гэдгийг ойлгуулна. Хайр бидэнд зөвхөн эрх чөлөөг өгдөг.

10. Coeur de Pirate “Mistral gagnant”

“Чамтайгаа таван минут л хамт байхад...” эгэл хайрын өгүүлэх энэ дуу таныг шууд л тайвшруулж, түүнтэйгээ өнгөрүүлсэн энгийн сайхан өдрүүдийг бодогдуулах вий.

11. Odezenne “Je veux te baiser”/Би чамайг үнсмээр байна/

Хэн нэгнийг үнсэхийг маш их хүсч байгаа бол түүнийгээ хэлээд л үз. Хүсэл тань биелж ч мэднэ шүү.

12. Лүанн “Je vais t aimer”/Би чамайг хайрлана/

“Би өмнө нь хэн ч чамайг хайрлаж байгаагүйгээр их хайрлах болно. Би чамайг чиний төсөөлснөөс илүү ихээр хайрлах болно” францчуудын хайртай охин, дуучин Louane –ийн хайрын дууг сонсоно уу. 

13. Black М “French kiss”/Франц үнсэлт/

“Би түүнд галзууртлаа хайртай”. Яг одоо хит болоод байгаа хайрын франц дуу таньд таалагдна гэж итгэж байна.

14. Fauve “Les haute lumières”/Гэрэл гэгээ/

Амьдрал богинохон, та амжиж хайрлаарай.

15. Ninho “Dis moi que tu m aimes” /Надад хайртай гэж хэлээч/

Хэрэв та хип хоп дуунд илүү дуртай бол энэ хайрын дууг сонсоод нэг үзээрэй.

16. Жүлиан Доре “Le lac”/Нуур/

“Нуурын эрэг дээр чамайгаа хайрлан, энхрийлэхэд зүрх зүрхээ даган цохилно”. Хайр болоод эрх чөлөөг энэ дуунаас мэдрэх болно.

17. Paradis “Recto verso” /Хоёр нүүр/

“Үнэн төрхөө харуулаач. Өөрийнхөө дотор нуугдах мэдрэмжээс битгий ич л дээ. Надад хэл” гэж тэд дуулж байна. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй электрон хөгжмийн “Paradis” хамтлаг нь үнэхээр алдартай. Тэд ч мөн хайрыг магтан дуулна. Энэ хамтлагийн дуунуудын бичлэг нь үргэлж содон байдаг юм шүү. 

18. Вионэ “On est bien comme ça” /Яг л иймээрээ байхад сайхан/

“Хэрэв чи минь унавал би чамайг босгодог. Харин чи өөрийнхөө ертөнцөд намайг оруулсан. Бид энэ хэвээрээ байвал сайхан”  Хөгжилтэй, өвөрмөц хайрын дууг хүлээн авч сонсоно уу.

Эцэс төгсгөлгүй хайрлацгаая!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
7
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.