Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрдоан гадаад дахь турк сургуулиудыг “хураан авч” байна

Гюлений сургууль дэлхийн 113 оронд 688 байдаг гэсэн тооцоо бий.


Өнгөрсөн жилийн долоодугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа тус улсын засгийн газраас гол буруутнаар Америкт амьдарч байгаа исламын шашны зүтгэлтэн Фетхуллах Гюленийг нэрлэсэн билээ.

Гюлений сургаалыг дагагчдын байгуулсан сургууль дэлхийн өнцөг булан бүрт бий. Туркийн засгийн газраас гадаадад байгаа Гюлений сургаалыг баримтлагч сургуулиудыг хаалгахаар өнгөрсөн жилээс эхлэн тэмцэж байгаа. Энэ зорилгоор байгуулсан Туркийн гэгээрлийн сан TMV байгууллага таван сарын ажлаа дүгнэлээ. Байгуулагдаад таван сар болохдоо тус сан дэлхийн 11 оронд байсан Гюлений талын сургуулийг мэдэлдээ авахаар гэрээ байгуулж чадсан байна. Энэхүү 11 улс нь Сомали, Гвиней, Нигер, Сенегал, Мавритан, Чад, Габон, Сан-Томе Принсипи, Буркина Фасо, Пакистан, Афганистан аж.
Туркийн Боловсролын яамнаас мэдэгдсэнээр Туркийн гэгээрлийн сан TMV тун богино хугацаанд Туркийн боловсролын системийг дэлхийд түгээх ажлыг амжилттай хийсэн гэнэ.

Хамгийн сүүлийн тоо баримтаар Гюлений сургууль дэлхийн 113 оронд 688 байдаг гэсэн тооцоо бий. Австралид 15, Америк тивийн 9 оронд 150, Африкийн 36 оронд 106, Европын 35 улсад 175, Азийн 32 оронд 242 сургууль байдаг байна.
Дээрх мэдээнээс үзэхэд шинэ сан Африкт тун амжилттай ажиллаж байгаа бололтой. Удалгүй Босни, Энэтхэг, Албани, Таиланд, Камбож, Хойд Кипр, Австрали, Дани, Ирак, Молдав, Саудын Араб, Сингапур, Малайз, Франц, Герман, Румын, Судан гэсэн 17 орон дахь сургуулийг хураан авах гэрээ байгуулах тун дөхөөд байгаа аж. Харин дараа нь манай улсын ээлж ирэх юм байна. Сангийн төлөөлөгчид ойрын хугацаанд Ангол, Азербайжан, Бенин, Жибути, Экваторын Гвиней, Марокко, Гамби, Гүрж, Япон, Камерун, Черногор, Ливан, Мали, Монгол, Руанда, Судан, Танзан, Тунис, Уганда, Иордан гэсэн 20 оронд ирж, тулж ажиллахаа мэдэгджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
1 цагийн өмнө
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
3
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
7
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.