Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Видео: Бүх цаг үеийн ХАМГИЙН ШИЛДЭГ 5 “TED” илтгэл

Та ярих чадвараа сайжруулахын тулд маш сайн илтгэгчийн яриа сонсохыг хүсч байгаа бол, тархиа хэрэгтэй мэдээллээр “хооллохыг” хүсч буй бол бүх цаг үеийн хамгийн шилдэг таван ТЕД илтгэлийг сонсоорой.


Хэрхэн аз жаргалтай байх вэ, сул дорой байдлаа яаж засах вэ, хүний биеийн эд эрхтэн яг ямар ямар үүрэгтэй вэ зэрэг нь ихэнх хүний хувьд үргэлж сонирхолтой сэдэв байдаг. Дээр нь нэмээд боловсрол, урам зориг, хөгжилтэй яриа, хувь хүний хөгжлийн тухай илтгэл сонсохоос хэн татгалзах билээ? 

Та ярих чадвараа сайжруулахын тулд сайн илтгэгчийн яриа сонсохыг хүсч байгаа бол бас, тархиа хэрэгтэй мэдээллээр “хооллохыг” хүсч буй бол бүх цаг үеийн хамгийн шилдэг таван ТЕД илтгэлийг сонсоорой. 

1. Кин Робинсон: Сургууль бүтээлч байдлыг хэрхэн үгүй хийдэг вэ?

Хүүхдүүд төрөлхийн бүтээлч байдаг бөгөөд сургуулийн орчинд орох хүртэл нь чадвар нь хэвээр хадгалагдаж байдаг. Энэхүү 18 минутын яриа танд бүх нийтийн боловсролын системийн тухай нэгийг бодогдуулах болно. Робинсоны илтгэл бидэнд хүүхдэд заах арга барилынхаа талаар сайн бодож үзэх тухай ойлгуулахаас гадна боловсрол олгогчдийг хүүхдэд алдаа гаргаж түүнээсээ сургамж авах тухай зааж, дэмжих хэрэгтэй хэмээн уриалж байна. 

Бизнесийн салбарт манлайлагчид ч Робинсоны дээрх томъёоллыг багтаа хэрэгжүүлж, багийн гишүүдээ алдаа гаргахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Алдаа бол муу зүйл ер биш. Харин энэ инновацид хүргэх арга мөн. 

2. Эми Кадди: Таны биеийн хэл хэн болохыг чинь илэрхийлдэг

Хэрвээ та гараа зөрүүлэх зуршилтай бол "Эмигийн 101 биеийн хэл" таныг энэ зуршлаасаа салахад нөлөөлнө. Нийгмийн ухааны судлаач Эмигийн “технологигүй амьдрах арга”-д сургах энэ илтгэлийг сонссоноор зангидсан хөмсөг тэнийж, мөн биеийн хэл эргэн тойрныхонд чинь таны тухай олон зүйлийг тодорхой  хэлж байдгийг мэдэж авна.

Биеийн хэлэмжийн талаар мэдэж авах нь амжилтанд хүрэхэд тань нөлөөлөх боломжтой. Каддигийн илтгэлийг 20 минутын турш сонсож дуусаад л та нуруу цэх сууж, тэгш алхаж эхэлнэ гэдгийг баттай хэлж чадах байна. “Бяцхан заль мэх таныг том өөрчлөлт рүү хөтөлдөг” гэдгийг санаж аваарай.

3. Саймон Синек: Аугаа удирдагчид хэрхэн бусдыг уриалдаг вэ?

Хүн төрөлхтний хүндэтгэл хайрыг хүлээж, нийгмийн хувьсал өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, түүхэнд шинэ мөр гаргасан Мартин Лютер Кинг, ах дүү Врайт нар бол  угсаатан судлаач Саймон Синек хэлж буйгаар тэмцэгчид бөгөөд тэдний “бодох, үйлдэх, бас харилцах” нь бусдаас тэс өөр аж. 

“Яагаад гэдгээс эхэл” номын (2011) зохиолч Синек “алтан тойрог” гэх ойлголтын тухай ярина. Энэ нь өөрийн итгэж байгаа, өөрт хамаатай зүйлийн тухай хүсэл зориг, итгэл үнэмшил дүүрэн байж, “гаднаас дотогшоо” харилцах тухай хэлж байгаа юм. “Apple” үүнийг хэрэгжүүлсэн. Гайхалтай амжилтанд хүрсэн. Танай компани ч гэсэн чадах болно. Туршаад үз. 

4. Брине Браун: Сул дорой байхын давуу тал

Доромжлол, ичгүүр, гутамшиг бол Брине Брауны судалдаг зүйл. Олон хүн дээрх мэдрэмжийн тухай нээлттэй ярьдаггүй. Хюстоны их сургуулийн судалгааны профессор, хувь хүний чадварын тухай борлуулалтаараа тэргүүлсэн хэд хэдэн ном бичсэн зохиолч Брине сэтгэл хөдөлгөм, бас хөгжилтэй илтгэлдээ өөртөө үнэнч байхыг сануулдаг. Яаж? Ажил дээрээ, гэртээ ч төгс биш байдлаа үл хүлээн зөвшөөрч, нийгмээс ирэх дарамтыг мэдэрсээр байх уу? 

Үүний оронд сул дорой, бүр маш сул дорой байхыг Брине зөвлөж байна. Сонин сонсогдож байгаа биз? Хүн өөрийн сул дорой гэдгийг  мэдэрч, хүлээн зөвшөөрөх үед өөртөө болон өрөөлд илүү сайхан сэтгэлээр ханддаг байна. Мэдээж энэ тийм ч амархан асуудал биш.

Гэсэн ч өөрийн хэн байх ёстой тухай биш харин өөрийгөө одоо байгаагаараа, бүхий л алдаа дутагдалтай нь хүлээн зөвшөөрсөн цагаас бусадтай илүү сайн ойлголцож, холбогдож эхэлдэг. Өөрийгөө "нүдэхээ" боль. Хийсэн бүхэн чинь хангалттай!

5. Жилл Болт Тайлор: Миний ойлгох арга барил

Харвардын их сургуулийн мэргэжлийн тархи судлаач Др.Жилл Болтод өөрийн гэсэн "онцгой" ойлгох арга барил байдаг аж. Жилл 37 настайдаа тархины цус харвалтаар гэнэт өвдөж, тархины судаснууд нь хагарч эхэлжээ. Улмаар баруун гар нь хөдлөхөө больж түүний амьдрал бүхэлдээ сүйрч байсан тухай ярина. Гэсэн ч тархинд нь цус харваж байх мөчид Тайлор юу бодож байсан гээч? “Хөөх!, Гайхалтай!"

Тархи судлаач хүнд өөрийнхөө тархийг судлах боломж олдоно гэдэг гайхалтай хэрэг биз дээ? 

Энэхүү илтгэлдээ Тайлор найман жилийн турш хийсэн эмчилгээний туршлагаа хуваалцах юм. Тэр ахиад хэрхэн алхаж, ярьж, бодож сурсан тухайгаа, бас бидний оюун ухаан нирваанд хүрэх шалтгаан бас зам байж болно. Гэхдээ бид алийг нь сонгох вэ гэдгээс олон зүйл шалгаалах тухай энгийн хэрнээ цогц мэдээллийг хуваалцах болно. 

“ТЕД”-ийн илтгэлүүд өөр өөр сэдвийн дор, олон гайхалтай хүний туршлага мэдлэгийг хуваалцах замаар дэлхийн даяар зохиогдож байна. Үүнээс гадна илтгэлүүдийг хэлний сонголттойгоор https://www.ted.com албан ёсны хуудаснаас хадмал орчуулгатай үзэх боломж бий.

Бидний санал болгосон шилдэг таван илтгэл монгол хэл дээр хараахан орчуулагдаагүй байгаа хэдий ч англи хадмал орчуулгатайгаар үзэж, ерөнхий мэдлэг болон англи хэлний чадвартаа хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.04 122.201.21.154

bayrlaa goy medee ogsond

0 Хариулах