Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэрвээ төр “Эрдэнэт”-ийн 49 хувийг бүрмөсөн авбал ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ БОЛОХ ВЭ?

Олон нийтэд мэдэгдэж байгаа баримтуудыг багцалж, анзаарцгаая.


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах нь зүйтэй гэдэг саналыг дэмжсэн нь өнөөдрийн хамгийн дуулиантай мэдээ байлаа. Өнгөрсөн сонгуулиас хойш өдийг хүртэл Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компани 400 сая ам.доллараар худалдан авсан нь олны анхаарлын төвд байв. Эцэст нь мөнөөх 49 хувь нь төрийн мэдэлд шилжих төлөвтэй болж ирлээ. 

Тэгвэл Байнгын хороогоор дэмжигдсэн энэ шийдэл ажил хэрэг болж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авбал хамгийн эхлээд юу болох вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс олон нийтэд мэдэгдэж байгаа баримтуудыг багцалж, анзаарцгаая. 

Засгийн газраас 500 сая ам.доллар нэхэмжилнэ

“Монгол зэс” компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр худалдан авалтын гэрээг хүчингүй гэж үзвэл Засгийн газраас 500 сая ам.доллар нэхэмжилнэ гэдгээ мэдэгдсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: “Монгол зэс” корпораци Засгийн газраас 500 сая ам.доллар нэхэмижлнэ гэв 

Хэрвээ манай компанийн эрхийг түтгэлзүүлвэл Монгол Улсад хэзээ ч байгаагүй зүйл болно. Манай гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл, энэ 49 хувь нь Монгол Улсын Засгийн газарт очихгүй. ОХУ-ын талд эргэж очно. 

Засгийн газар хоорондын протоколын дагуу “Ростех” компани 49 хувийг эзэмшдэг болсон тогтоол бий. УИХ үүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. 

Үүгээр ч зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсантай холбоотой 100 сая ам.долларын торгууль ногдуулах талаар Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан. Энэ мөнгийг ч бид Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авна. Мөн худалдан авалтын үеэр гаргасан зардал, хүүгийн төлбөр, ирээдүйд олох байсан орлого зэргийн зардлыг ч нэхэмжлэхээс өөр аргагүйд хүрч байна.  

Засгийн газар болон Монголбанк нь Худалдаа хөгжлийн банкинд ӨРТЭЙ 

Хувийн хэвшил нэхэмжилэх мөнгөн дүнгээ тодорхой зарлачихсан энэ цагт “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр ямар мөнгөөр, хэрхэн өмчлөлдөө авах нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, 400 сая+100 сая ам.долларыг хэрхэн хувийн хэвшилд өгөх нь тодорхойгүй байгаа юм. 

Одоогийн байдлаар олон нийтэд ил болсон мэдээллээс үзэхэд, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк Худалдаа хөгжлийн банкинд ӨРТЭЙ байна. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр болсон Байнгын хорооны хуралдааны үеэр "Банк улсаас мөнгө авсан биш, Засгийн газар, Монголбанк бидэнд өртэй" гэж хэлснийг хүргэе. 

Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн том акивтай банкныхаа хувьд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тодорхой эх үүсвэрүүдийг авч, хэрэглэгчдэдээ дамжуулсан байдаг. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн Засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт активын 30 орчим хувьд Засгийн газар, Монголбанканд байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, Засгийн газар, Монголбанк бидэнд өртэй.

Засгийн газар олон улсын шүүхэд ӨР ТӨЛБӨР төлөхгүй

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтын гэрээг хүчингүй гэж үзвэл, ОХУ-ын өндөр технологийн “Ростех” компани эргээд энэ асуудалд холбогдох төлөвтэй байгаа юм. Тус компанийн захирал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад захидал ирүүлж, Английн шүүхэд хандаж магадгүй гэж хэлжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг дарга Ж.Мөнхбат өнөөдөр мэдэгдсэн юм. 

Ч.Сайханбилэг гэдэг хүний хийсэн балаг одоо хүртэл үргэлжилж байна. “Ростех” компанийн захирал Монгол Улсын Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Захидалд Английн шүүхэд хандаж магадгүй шүү гэсэн утга агуулгатай байсан. Цаашид шүүхийн ямар нэгэн асуудал үүсвэл Монгол Улсын Засгийн газар өр төлбөр төлөхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Дашрамд сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдэлд буй 51 хувийг “Жаст” групп барьцаанд тавьж, Английн “Стандарт” банкнаас 2009 онд зээл авсан байдаг. Гэхдээ зээлээ төлж чадаагүй Лондоны шүүхэд очсон байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
16
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.