Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөлбөмбөгийн одод юу сонсдог вэ

“Club Foot” дуу Испанийн шигшээ багийг дэлхийн аварга болох замд хөтөлсөн гэж тэр дурдсан байдаг.


Алдарт хөлбөмбөгчдийн талаар мэдэхгүй зүйл бараг алга болжээ. Өндөр намаас нь эхлээд хэдэн машинтайг нь ч сэтгүүлчид олоод мэдчихэж. Тэгвэл одоо тэдний ямар дуу, хөгжим сонсдог болохыг мэдэх цаг ирлээ.
Талбай дээр тоглож байхыг нь олон жил харсан тэдний хөгжмийн сонирхол харин гайхал төрүүлэх нь бий. Чухал тоглолт, тэмцээнд ирж байгаа тамирчид анхаарлаа төвлөрүүлэхээр чихэвч зүүгээд явж байхыг бид олонтаа харсан. Харин тэр чихэвчинд нь хэний ямар дуу эгшиглэж байдаг бол?
Лионель Месси
Месси завтай цагаараа Колумбын кумбия төрлийн хөгжим сонсдог. Энэ төрөл Латин Америкт маш алдартай. Леогийн дуртай дуучин Серхио Торрес. Тэд арван жил нөхөрлөж байна. Торрес Леод зориулан “Дэлхийн найм дахь гайхамшиг” хэмээх дуу зохиож байв.

Андрес Иньеста
Андрес Их Британийн “Kasabian” хамтлагийг шүтэн биширдэг. Энэ хамтлагийн “Club Foot” дуу Испанийн шигшээ багийг 2010 онд дэлхийн аварга болох замд хөтөлсөн гэж тэр нэгэнтээ дурдсан байдаг. Иньеста сонингоор дамжуулан тус хамтлагийнханд зориулан “Хэрэв та нар Барселонад ирэх бол зочид буудалд санаа зовох хэрэггүй шүү. Би та нарыг гэртээ зочилж, шар айргаар дайлахад бэлэн байна” гэсэн мэндчилгээ дэвшүүлж байв.

Неймар
Неймар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжин, бразил хөгжимд дуртай. Тэр Мишель Тельотой хамтран, тайзан дээр дуулж байсан удаатай. Гэхдээ “Exaltasamba”, Луан Сантана, Густаво Лимаг сонсох дуртай.

Криштиану Роналду
Өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналду маш олон дуучинд дуртай. “Swedish House Mafia”, Эрик Прайдзаас эхлээд Фил Коллинз, Элтон Жон, Жорж Майкл гэсэн “үлэг гүрвэлүүд” ч түүний сонирхлыг татдаг. Гэхдээ хамгийн дуртай дуучин нь Алишиа Киз гэнэ.

Дэвид Бекхэм
Бекхэм эхнэрийнхээ дуунд л дуртай гэж олон жил ярьдаг байсан. Тэгвэл түүнтэй хамт Францын ПСЖ багт хамт тоглож байсан Златан Ибрагимович сэтгүүлч нарт түүний нууцыг задалж орхисон. Бекхэм орчин үеийн хөгжимд дуртай. Жастин Бибер, Селена Гомес, “Jonas Brothers” нар түүний шүтээн. Магадгүй хүүхдүүдээ дагаад ийм дуу сонирхдог болсон байж болох.

Уэйн Рүни

Мерсисайд гаралтай жирийн нэгэн залуу Рүнигийн сонирхол нь ч энгийн.  “Stereophonics” хамтлагийг шүтэн биширдгийн хувьд тэр гаран дээрээ тус хамтлагийн “Just Enough Education to Perform” альбомын нэрийг шивүүлсэн. Жинхэнэ фэн ийм л байдаг.

Златан Ибрагимович
Регги, рок, хип-хоп бүгдийг нь сонсдог. Гэхдээ Шведийн рэпер Timbuktu, дуучин Alpha Blondy нарт гойд дуртай.

Марио Гетце, Марко Ройс
Багийн андуудын сонирхол ч ижил. Жастин Биберт дуртай гэдгээ тэд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Гетце Snoop Dog, Lil' Wayne, “The Black Eyed Peas” гээд арай өргөн сонголттой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
26
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.