Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цагаан сараар бэлэглэхэд тохиромжтой үндэсний үйлдвэрлэлийн 15 гоо сайхны багц

​Үндэснийхээ баяраар үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бэлгийг бэлэглэж хэвшицгээе!


Цагаан сарын баяр ойртох бүрийд өмнөд хөршийн жижиглэнгийн худалдаа наймааны орлого эрс нэмэгддэг гэсэн судалгаа бий. Айл бүр гар цайлгах бэлэгэндээ аль болох боломжийн үнэтэй хэрнээ аятайхан зүйл авахыг хичээдэг. Тэгвэл энэ тодорхойлолтод яг тохирсон бэлгийн багцуудыг бид энэ удаад онцлохоор шийдсэн юм. “Монос косметик” ХХК-иас Цагаан сарын баярт зориулсан алтан оосортой бэлгийн багц гаргаад байна. Хүнд өгөхдээ хэд хэдэн зүйл овоолоод өгөхийн оронд өнгө үзэмж сайтай бэлгийн уутанд хийсэн үндэсний үйлдвэрлэлийн гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн хэний ч нүүр улайхгүй гэдгийг бид баттай хэлж чадна.

1. Биомон гар, хумсны тос 1ш – 5000₮

Үнийн хувьд тун боломжийн энэхүү гарын тос залуу охидод үнэхээр хэрэгтэй бэлэг болох байх шүү.

2. Биоген үрчлээний эсрэг тэжээлийн болон гарын тос – 15000₮

Цагаан сар болгоноор уулзахад үргэлж цэл залуугаараа юм шиг санагддаг байсан үеэл охин дүү тань үрчлээстээд эхэлсэн юм биш биз. Тэгвэл гоо үзэсгэлэнг нь хадгалж, үрчлээстэхээс сэргийлэх Биоген тэжээлийн тостой бэлгийн багц түүнд яг тохирно.

3. Биомон гар, хумсны тос 2ш – 8000₮

Удахгүй хаврын хавсрага салхи үлээж, нүүр, гарын арьс “авах юмгүй” болох цаг ирнэ. Энэ үед цүнхэнд зайшгүй байх ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй гарын тос мөн.

4. Барагшуунтай Биомон багц – 35000₮

Олон төрлийн өвчнийг анагааж, дархлааг дэмжих увидастай барагшуунтай Биомон багц нь хүндтэй эмэгтэй зочиддоо бэлэглэх хамгийн тохиромжтой бэлэг.

5. Гүүний саамтай Биомон багц – 35000₮

Хуурай болон хэт хуурай арьстай хүмүүст тохирох хамгийн гайхалтай бэлэг бол Биомон гүүний саамтай багц. Нүүр цэвэрлэгч сүүн шингэн, чийгшүүлэгч тоник, шөнө, өдрийн тостой энэхүү багцыг хайртай дотны хүмүүстээ бэлэглээрэй.

6. Гүн цэвэрлэгч, цайруулах тостой Марал багц – 6000₮

Марал багцийг залуу охидод бэлэглэхэд хамгийн тохиромжтой. Бүх төрлийн арьсанд зориулсан учир төдийлэн сайн мэдэхгүй холын хамаатандаа бэлэглэхэхэд ч гэмгүй.

7. Удвал пудр болон нарны тостой Наран багц – 8000₮

Нарны тос, пудр. Эмэгтэй хүнд хамгийн хэрэгтэй хоёр зүйлийг багцалсан энэхүү багц нь үнийн хувьд тун боломжийн шүү.

8. Удвал пудр болон тэжээлийн тостой Удвал багц – 6000₮

Дээрх багцын нарны тосыг тэжээлийн тосоор сольж өөрчилсөн багц ч бас байна. Энэ нь бүр илүү хямд үнэтэй.

9. Үс ургалтыг дэмжих халгайн хандтай Биомон шампунь болон Санитас гарын шингэн саван – 10000₮

Үнэн, худал нь мэдэгдэхгүй солонгос бичигтэй янз бүрийн шампуниас үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа монголчууд бидэнд хамгийн сайн тохирдог халгайн хандтай үс ургалтыг дэмжих шампунь хавь илүү. Үс уналт эмэгтэйчүүдийн толгой өвтгөсөн асуудлын нэг яах аргагүй мөн. Иймд ямар ч насны хүнд бэлэглэсэн таалагдах нь гарцаагүй.

10. Хонины сүүлтэй органик саван, болон тостой Хонины сүүлтэй багц – 20000₮

Энэ бол үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа гэр бүлүүдэд хамгийн тохиромжтой бэлэг. Зориулалтын савлагаатай хонины сүүлтэй тос, органик саван бол бяцхан үрсэд зайлшгүй хэрэгтэй зүйлс шүү дээ.

11. Хонины сүүлтэй савангийн багц – 15000₮

Хонины сүүлний “ид шид”-ийг та юу юунаас илүү мэдэж байгаа биз. Гурван ширхэг хонины сүүлтэй энэхүү багц нь цагаан сарын гоё бэлэг болно доо.

12. Чийгшүүлэх үйлчилгээтэй Алое тэжээлийн тос болон сүүн шингэн – 8000₮

Зуун настын хандтай чийгшүүлэгч тос, сүүн шингэний багцыг ямар ч хүнд өгсөн буруудахгүй болов уу.

13. Чийгшүүлэх үйлчилгээтэй Алое лосьон болон сүүн шингэн – 8000₮

Дээрх багцын тосны оронд чийгшүүлэгч лосьонтой багц ч байна. Аль нь танай зочинд илүү хэрэгтэй бол? Сайн бодож байгаад алийг нь авахаа шийдээрэй.

14. Эрэгтэйчүүдэд зориулсан нүүр цэвэрлэгч гель болон тэжээлийн тостой Биомакс багц – 8000₮

Цагаан сараар эрэгтэйчүүдийн бэлгийг сонгож авна гэдэг чамгүй хэцүү ажил байдаг. Эрүүл мэндэд хортой тамхи, Эрээний оймсны оронд арьс арчилгааны бүтээгдэхүүн хамаагүй сонгодог бэлэг болно шүү.

15. Эрэгтэйчүүдэд зориулсан шампунь болон SPF-тэй тостой Биомакс багц – 8000₮

Эсвэл шампунь, чийгшүүлэгчтэй өдрийн тостой багцыг ч бэлэглэж болох юм.


Дээрх бэлгийн багцуудыг бүх сүлжээ дэлгүүр болон худалдааны захууд, Моносын бүх эмийн сан, “Монос Косметик”-ийн нэрийн дэлгүүрүүд болон Цагаан сарын ЭКСПО үзэсгэлэн худалдаагаар худалдаалж байна. Мөн ЭКСПО дээр худалдаалж буй бэлгийн багцуудаас 10-ийг авахад 1 үнэгүй дагалдах юм байна шүү! Мөн 1800-1883 дугаар луу залгаж хүртэлтээр авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.