Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэрийн эзэгтэй бүрийн ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 10 кино

Бидний санал болгож буй доор 10 киног та үзсэнээр амьдралд хандах эрч хүч тань улам нэмэгдэж эрч хүчтэй, ухаалаг гэрийн эзэгтэйн төрхийг хэрхэн бүтээж болох тухай сонирхолтой мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.


Бидний санал болгож буй доорх 10 киног та үзсэнээр амьдралд хандах эрч хүч тань улам нэмэгдэж эрч хүчтэй, ухаалаг гэрийн эзэгтэйн төрхийг хэрхэн бүтээж болох тухай сонирхолтой мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.

Юнивишн компани орон даяар үйлчилгээгээ нэвтрүүлж байгаатай холбогдуулан шинэ хэрэглэгчдийнхээ зарим багцуудад “Ази кино” багцыг үнэгүй үзэх эрх олгож байгаа билээ. Тус  багцыг идэвхжүүлснээр нэг ангит болон олон ангит  300 гаруй Ази киног бүтэн сарын турш хязгааргүй үзэх боломжтой юм.

Киноны нэрэн дээр дарж трэйлерийг нь үзээрэй.

1. Boomerang Family (2013)

Хүүхэд өсгөн хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Нас бие гүйцсэн байлаа ч санаа зовон, хайрлаж халамжилсаар байдаг хүн бол эх хүн юм шүү дээ. Энэ бол овоорсон их ажлын хажуугаар заавал цаг гарган үзэх ёстой энгий нэгэн гэр бүлийн тухай кино юм.

2. Mother (2009)

Танд хүүхдүүдийнхээ төлөө юу ч байсан хамаагүй хийх зориг тэвчээр байдаг. Энэ бол эх хүн бүрт, эмэгтэй хүн болгонд заяасан зүйл юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан энэхүү кино тэр чигтээ хүүхдийнхээ төлөө тэмцэх зүрх догдлом үйл явдал, санаанд оромгүй зүйлсээр дүүрэн байх болно.

3. Miss Granny (2014)

Бүсгүйчүүдийн гоёл бол ямар ч нүүр будаг, үнэтэй хувцас хэрэглэл биш. Харин залуу нас юм. Та сэтгэлдээ үргэлж залуу сайхнаараа байвал амьдрал тань тэр чигээрээ сонирхолтой үйл явдлаар дүүрч, таны сэтгэлд хэзээ ч үрчлээ суухгүй. Ийм нэгэн хөгжилтэй, сонирхолтой киног үзэж өөртөө аз жаргал, эрч хүч бэлэглээрэй.

4. A Girl at My Door (2014)

Эмэгтэй хүн гэдэг ямагт уян зөөлөн бас бусдыг гэх сэтгэлтэй байдаг билээ. Үүний ачаар энэ хорвоо дэлхийд сайн сайхан бүхэн муугаасаа илүү түгж, хүмүүст нөлөөлдөг. Хүнд хэцүү бүхнийг туулан яваа бяцхан охиныг хамгаалах гэсэн бүсгүйн аюул, догдлолоор дүүрэн түүх. Та энэ киноноос сэтгэл эмтрэм гуниг, бас зориг, бахархал гээд бүх нандин мэдрэмжийг мэдрэх болно.

5. Good Morning President (2009)

Удирдан дагуулах чадвартай хүчирхэг эмэгтэй хүнд тохиолдох хүнд бэрх асуудлуудыг болон ерөнхийлөгчдийн биднээс нууж хааж ирдэг нууцлаг амьдралыг энд өгүүлнэ. Хөгжилтэй бас ухаарал хайрласан түүхийг харуулсан энэ кино танд жинхэнэ амралтын өдрийг мэдрүүлж, цагийг амар тайван өнгөрүүлэхэд тань туслах биз ээ.

6. The Flu (2013)

Хүүхэд минь өвдөж зовох вий гэсэн айдас эзэгтэй бүрийн сэтгэлд байдаг. Хэрэв хэний ч төсөөлөөгүй аймшигтай явдал тохиолдвол хүүхдээ гэх эх хүний сэтгэл энэ бүхнийг даван гарах хүчтэй байдаг. Уг кинон дээр гарч байгаа аймшигт өвчин, ар араасаа үргэжлэх үйл явдлууд таныг огтхон ч уйдаахгүй.

7. Penny Pinchers (2011)

Амралтын өдрийг юу хамгийн сайхан болгодог вэ? Амар амгалан, хөгжилтэй, гэгээлэг кино. Гэр оронгүй болсон нэгэн залуу, мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж яваа бүсгүй хоёр танилцаж, бие биедээ хэрхэн нөлөөлж, ямар үйл явдлууд цааш хөврөхийг энд өгүүлнэ. Та хэрвээ ая тух, амар тайван байдлыг мэдрэхийг хүсэж байгаа бол энэ киног заавал үзээрэй.

8. Perfect Number (2012)

Солонгосын нэг ангит кинонууд, тэр тусмаа триллер, драма төрлийн кинонууд маш өндөр үнэлгээтэйгээс гадна сайн хийгдсэн байдаг. Биеэ хамгаалахын тулд үйлдсэн гэмт хэрэг, түүний үр дагавар, бас хэрхэн энэ бүхнийг даван туулахыг оролдож байгааг эндээс сонирхоорой.  Кино зохиол, жүжигчдийн дүрээ бүтээж байгаа байдал гээд бүх зүйл бодит, бас итгэмээргүй үнэн учир танд гарцаагүй таалагдах болно.

9. Way Back Home (2013)

Хэрэв та бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн үнэн түүхийн гэрч болохыг хүсэж байвал энэ киног заавал үзээрэй. Төсөөлөөгүй зүйлтэй нүүр тулж, гэр бүл, хайртай бүхнээсээ хол байхын зовлонг мэдэрч яваа бүсгүйн түүх. Амьдралд юу ч болж болохыг, “боломжгүй” гэх үг үнэндээ байдаггүйг танд ухааруулах биз ээ.

10. Silenced (2011)

Нулимсаа арчих цаас бэлдэхийг танд зөвлөе. Хамгийн гашуун үнэнийг нуух зүйлгүй ил тод гарган ирж, зэвүүцүүлж, хамтдаа догдолж, бас өрөвдөн хайрлах мэдрэмжийг танд нэгэн зэрэг мэдрүүлэх энэ кино таны заавал үзэх ёстой кино гэдгийг батлан хэлье.

Юнивишн видео сангаасаа тусдаа "Кино багц" цэстэй болсон билээ. Энэ цэсэнд Холливуд, Ази, Монгол гэсэн ангилал тус бүрт нэг ангит болон олон ангит нийлсэн 300 гаруй кино контент багтаж байгаа юм. Хэрэглэгч ганцхан киноны үнээр 300 гаруй контентийг сарын турш үнэгүй үзэх боломжтой юм. Харин Юнивишн орон даяар хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд суурилуулалт хийлгэсэн  хэрэглэгчдэд багцаас хамааран Холливуд, Монгол, Ази кино багцыг үнэгүй идэвхжүүлж өгч байгаа билээ.       

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
6
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.