Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Н.Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Төгсцогтын өрсөлдөгч нь Доминикан улсын Енифел Эстебан Висенте хэмээх энэ жил 30 настай боксчин байх нь.


Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын рингэнд хүч үзсэнээсээ хойш долоон тулаан хийж, бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялаад байгааг манай спорт сонирхогчид сайн мэднэ.
Мэргэжлийн боксын рингэнд “King Tug “ нэрээр  тулалддаг Төгсөө маань ирэх гуравдугаар сард ээлжит тулаанаа хийхээр эрчимтэй бэлтгэлдээ ороод байгаа бөгөөд түүний өрсөлдөгчийн нэр ч тодорхой болсныг өөрөө дуулгав.

Энэ удаа манай Төгсцогтын өрсөлдөгч нь Доминикан улсын Енифел Эстебан Висенте хэмээх энэ жил 30 настай боксчин байх нь.  “The Lightning”  буюу “Аянга” хэмээх Висенте мэргэжлийн боксын рингэнд  2006 оноос хойш тулалдаж буй маш туршлагатай тамирчин бөгөөд нийтдээ 35 тулаан хийснээс 30 удаа ялсан, үүнээс 22 тулаанд өрсөлдөгчөө КО-гоор ялж байж. Мөн гурван удаа ялагдаж, хоёр тулаанд тэнцэж байжээ.
Доминикан  бол сонирхогчдын болон мэргэжлийн боксын рингэнд олон сайн боксчин төрүүлж байсан “бокстой” орон. WBO –ийн дэлхийн хошой аварга “Жижиг Тайсон” хочит Жоан Гузманаас эхлээд л олон арван дэлхийн аваргууд тай. ТэгэхээрТөгсөөгийн өрсөлдөгч тийм “зөөлөн боорцог” биш байх.
АНУ-ын Майами хотноо суурьшин бэтгэлээ базаадаг Висенте баруун өрөлттэй, биеийн өндөр 165 см. Манай  Төгсөө 173 см өндөртэй гэхээр чацаар бол илүү. Мөн насны хувьд манай хүн 6 насаар дүү, өрсөлдөгчөөсөө.  Тэгэхээр хурдаар бол бас илүүрхэх байх. За ямар ч байсан тун чухал, бас маш сонирхолтой тулааныг бид удахгүй үзэх нь.
Тулаан 2017 оны гуравдугаар сарын 14-нд болох бөгөөд FOX SPORT теле суваг шууд дамжуулах юм.  Энэ удаагийн тулааны бас нэг чухал зүйл бол Төгсөө-Висенте нарын тулаан main event   буюу гол тулаан нь болох ажээ.
“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
45
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.