Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Жонн Аддисоны зөвөлгөө: Сөрөг бүхэнд ҮГҮЙ гэж хэлэх ДӨРВӨН арга

Эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн тухай мэдээллээрээ алдартай, SUCCESS сэтгүүлийн эрхлэгч Жон Аддисон өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн зөвлөж буй эрүүл амьдралын тухай энгийн зөвлөгөөг хүргэж байна.


Эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн тухай мэдээллээрээ алдартай "SUCCESS" сэтгүүлийн эрхлэгч Жон Аддисон өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн зөвлөж буй эрүүл амьдралын тухай энгийн зөвлөгөөг хүргэж байна. Уншигч та шинэ долоо хоногийг эрч хүчтэй, үр өөртөө итгэлтэйгээр эхлүүлэхэд энэхүү мэдээлэл туслана гэдэгт итгэлтэй байна.   

Хүний оршихуй байгалиасаа эерэг, сөрөг гэсэн хоёр ойлголттой холбоотой байдаг. Та аль нэгнээс нь 100 хувь ангид байх боломжгүй. Гэсэн ч танд нөхцөл байдлыг өөрчлөх хүч үргэлж байдаг. Хүн бүхэн сайн сайхныг хүсдэг нь үнэн билээ. 

Бид сөрөг мэдээлэл, хэн нэгний тухай таагүй зүйлд “тааламжтай” ханддаг. Зурагтаа асаах тоолонд сөрөг мэдээ гарч байна уу? Учир нь хүмүүс тийм зүйл үзэхийг илүүд үздэг.  

Танд бяцхан түүх өгүүлье.

Манайх Иззи нэртэй  нэг нохойтой байлаа. Тухайн үед манайх сүүний фермтэй, тэндээ амьдардаг байсан юм. Иззи их сайн нохой. Гэхдээ тэр “зугтах урлаг”-т маш сайн суралцсан нохой байв. Иззиг хашаанаас гаргасан бол буцааж олж авна гэдэг тун хэцүү. Иззи хэсэг хугацаагаар алга болчихно. 400 акрын хэмжээтэй фермийн хамгийн хөглөрсөн, бас муухай үнэртэй газрыг олж очоод хөрвөөж, хэвтэж байгаад ирнэ. Нохой тэжээдэг хүмүүс сайн мэдэх байх л даа, нохой бохир зүйл дээр очиж хөрвөөх дуртай байдаг шүү дээ.

Хүмүүс ч гэсэн ялгаагүй. Сөрөг хов жив, эсвэл дуулиант түүхүүд бидний сонирхлыг татдаг. Тийм ч учраас алдартай хүмүүсийн тухай, тэр дундаа тэдний амьдралд тохиолдож буй таагүй явдлын талаарх мэдээллийг бид “дуртайяа” хүлээж авдаг.

Тиймээс сөрөг зүйлсийн тухай таны мэдэх ёстой эхний зүйл бол та хүний байгалийн өгөгдлийн эсрэг тэмцэж байна гэдгээ санах явдал юм. Хэрэв энэ тэмцэлд та ялахыг хүсч байгаа бол үүнтэй тууштай тэмцэх хэрэгтэй болно. Тэгвэл сөрөг бүхэнтэй тэмцэх аргуудыг танд хэлж өгье.

Оюун санаандаа болж буй бүх зүйлийг хяна

Та ямар нэг зүйлд санаа зовниж, шөнө дунд гэнэт сэрвэл бодлоо хянахыг хичээж юу бодож байгаагаа мэд. Эерэг зүйлс унш. Өөрийнхөө тухай, эсвэл одоо байгаа нөхцөл байдлын тухай сайн ярь. Дотроо бүү хадгал. Эерэг зүйлсийг дэмжиж, хэрэггүй муу бодол болон ярианаас аль болох зайлсхий.

Ямар нэг зүйлтэй холбоотой болон холбоогүй байхын хүчийг ухамсарла

Өөрийгөө эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүл. Таны эргэн тойрондоо байгаа хүмүүсийн бодол болон хандлага танд нөлөөлж, цаашлаад бүхий амьдралаа тэр хүмүүстэй өнгөрүүлбэл эцэст нь яг л тэдний нэг болж өөрчлөгдөнө гэдгийг бүү мартаарай. Хамт цагийн өнгөрөөж буй хүмүүс чинь таныг “бүтээдэг”.

Яг энэ цаг мөчөөс эхлэн аз жаргалтай бай

Амьдрал богинохон. Хэрэв таныг аз жаргалтай болгох шалтгаан, нөхцлийг хүлээж байгаа бол та хэзээ ч жаргалтай болохгүй. Хэрэв та мөн л маш их хэмжээний мөнгө, гэрлэлт, байшин, бас хүүхэд хүлээж байгаа бол та өөрийгөө хуурч байгаа хэрэг. Магадгүй та арван жилийн өмнө ч эдгээр зүйлийг хүлээж байсан, санаа зовж байсан ч одоо түүнийгээ санахгүй байгаа ч юм билүү.

Гэсэн ч амьдралд муу зүйл тохиолдох ёсгүй гэж хэлээгүй гэдгийг уншигч та ойлгоорой. Золгүй, муу явдал хэний ч амьдралд тохиолддог зүйл. Бидний зугтаж чадахгүй нөхцөл байдлуудын нэг л байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сөрөг үйл явдал бүхэнд төвлөрөх, үргэлж санаж явах шаардлага ер үгүй.

Би тийм ч их мөнгөтэй байгаагүй л дээ. Өнөөдөр өдий зэрэгтэй явна гэдгээ ч үнэндээ төсөөлөөгүй явсан. Ганц хүний цалингаар амьдарч байсан үе бий. Иймэрхүү асуудалуудад санаа зовж толгойгоо гашилгаж байсан гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ одоо эргээд харахад өөрийгөө баяртай, аз жаргалтай байсныг санаад байдаг. Тэр үед амьдрал сайхан л байсан байна шүү дээ гэж боддог. Амьдралын баяр баясал гэдэг гоё машин унаж, Парис руу хувийн онгоцоор нисэх тухай асуудал биш юм. 

Маргааш амьдралын чинь сүүлийн өдөр байлаа гэж бодоход одоо таны санааг зовоогоод байгаа асуудал чинь юу ч биш гэдгийг ойлгох болно. Би эргэн тойрондоо, дэлхийд эерэг өөрчлөлтийг авч ирэхийн тулд ажилладаг. Энэ намайг аз жаргалтай болгодог. Та ч гэсэн хүссэн зүйлээ, тэр дундаа эерэг үр дүн авчрах зүйл хийж аз жаргалтай байх бүрэн боломжтой. Амьдрал муугаас илүү сайхан зүйлээр баялаг гэдгийг та олж харахыг хичээгээрэй. 

Мэдрэхийг, болохыг хүсч байгаа шигээ бай

Та өөрийгөө “Би бусад хүмүүс шиг азтай, бас аз жаргалтай хүн биш” гэж бодож байна уу? Зүгээр ээ. “Би азтай, бас аз жаргалтай хүн” гэж бодож буй бодлоо өөрчлөхөд л болно. Надад нэг хүн “Мэдрэхийг, болохыг хүсч байгаа зүйлээ зүгээр л бодож, мэдэрч байна гэж төсөөл. Тэгвэл удахгүй төсөөлөл чинь биелэх болно” гэж хэлж байсан юм. Одоо санахад энэ нь өөрийгөө дахин програмчил гэсэн үг байсан болов уу. Инээ. Бусдад сайхан үг хэл. Таны одоогийн нөхцөл байдал хичнээн муу байсан ч эерэг байхын төлөөх сөрөг бүхэнтэй тулалд. Тэгвэл та илүү амжилттай болох болно. Сөрөг, муу бүхэнд авталгүй тэмцээрэй. Бүү бууж өг. 

Анхааралтай бай, өөртэйгээ ажилла. Юу мэдэрч байгаагаа анзаар. Сөрөг бодол, мэдрэмж, үйлдлээ хянахыг хичээ. Эерэг байх тухай үргэлж өөртөө сануул. Ингэвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны эрүүл мэнд, ажил, харилцаа илүү эерэг болж өөрчлөгдөнө. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.