Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана

Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ.



УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.

Гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхэнд Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн тэрээр Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэх аж. 
УИХ-ын даргын томилолт Ховд аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд хүндэтгэл үзүүлэн угтсаны дараа аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна.

М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүрэлцэн очиж, малчид хөдөлмөрчидтэй уулзана. Үүний дараа аймгийн төв Өлгий суманд ажиллан, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр баянөлгийчүүдтэй уулзаж, 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ.  

Монгол Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд болон албаны бусад хүмүүс ажиллана.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
43
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.