Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тэд бидний тухай: Дэлхийн хамгийн хурдан өсөж байсан эдийн засаг ЯАЖ ДАМПУУРСАН бэ?

Монголын онгон зэрлэг эдийн засаг эцэстээ сэргэх биз ээ


“Bloomberg”-ийн цахим хуудаст “Дэлхийн хамгийн хурдан өсөж байсан эдийн засаг ЯАЖ ДАМПУУРСАН бэ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Монголын онгон зэрлэг эдийн засаг асар их баялагтай учраас удахгүй сэргэх байх гэсэн утгатай эл нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Саяхан даа, Монголын эдийн засаг дэлхийд хамгийн хурдан өсөж буйгаараа шуугиан тарьж байлаа. Гэтэл өдгөө алхам тутамдаа дампуурах эрсдэлтэй нүүр тулж байна. Өрийн идэвхжил нь сэргэж, үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч, төсвийн алдагдал нь түгшүүрийн гэрэл асааж байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт ширгэж, эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орсон байна. Хөөрхий зээр хүртэл тахлаар үхжээ, энэ оронд.  

Энэ бүхнийг бүр ч дордуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацаа тулжээ. Тус улсын Засгийн газрын мэдлийн банк нэг тэрбум ам.доллараас ч их хэмжээний бонд гаргасан ба энэ гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийнэ. Нөхцөл байдал хүндхэн байгаа учраас айж балмагдсан иргэд морь тэргүүт эд зүйлсээ хандивлаж эхэлсэн байна. 

Гэхдээ сэтгэлээр унах болоогүй ээ. Илүү дээр сонголт ч тэдэнд бий. Энэ долоо хоногт Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд хэлэлцээ хийж байна. БНХАУ ч тусламжийн гараа зарим нөхцөлтэйгээр сунгаж магадгүй байгаа юм. 

Асар их баялагтай газар нутгийг эзэмшиж, дэлхийн хоёр номерийн эдийн засагтай орны хөрш боловч Монгол нь хөрөнгө оруулалт хийхэд тийм ч таатай орон биш юм. 2011 онд тус улсын эдийн засаг 17 хувиар өссөн нь тус улсын хөрш БНХАУ-ын нүүрс болон зэсийн эрэлт өндөр байсантай холбоотой юм. 

Гэхдээ хамгийн аймшигтай нь эдийн засаг нь өссөн тэр цагт Засгийн газрын зардал нь 56 хувиар чангарсан байгаа юм. Үүнтэй зэрэгцээд бодлогын хүү нь бага байснаар Монгол нь зээлээ төлж дийлэхээргүй орнуудын нэг болж байв. Тиймээс хөрөнгө оруулагчид өндөр өгөөж хүсэж байсан юм. 2012 онд гэхэд л 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Энэ бондын мөнгөөр орон сууцны зээлийг дэмжиж, нийгмийн халамжийг өөгшүүлжээ. Улс төрчид бэлэн мөнөөр буяны ажил хийсэн байна. Маш тансаг цэцгийн баглаа, үнэтэй зочид буудал болон хээр талд олон жижиг зүйлс бүтээн байгуулжээ. 

Сайхан цаг ард үлдэж, Хятадын эдийн засаг удааширч, түүхий эдийн үнэ тамтагтаа тулав. Ингээд Монгол хөрсөн дээрээ буух нь тэр. Өсөлт удааширч, өр уулын оргил өөд мацав. Үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч, төлбөрийн тэнцлийн хямралын гол аврагч нь Хятадын Ардын банк болсон байна. 

ОУВС-гийн шинэ хөтөлбөр нь айсуй ирж буй дефолтоос холдуулах боловч Монголд үүнээс ч их мөнгө хэрэгтэй. Хамгийн түрүүнд экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас хараат байдлаа өөрчилж, эрсдлээ тараан байршуулах хэрэгтэй. Энэ удаагийн хямрал нь тэдэнд сайн сургамж болж, гаднын шинэ хөрөнгө оруулалт татахаар сүүлийн хэдэн жил хичээж байна. Төсвийн сахилга батыг хадгалж, орлогоо баялгийн санд хадгалах хэрэгтэй. Ингэснээр түүхий эдийн үнийн өсөлт болон бууралтын үед ашиглах боломжтой болох юм. 

Гэхдээ энэ бүхний эцэст Монголын ирээдүй гэрэлтэй хэвээр байна. Тус улсын хүн амын бүтцэд залуучууд зонхилж байна. Тэд ардчилсан үзэлтэйгээс гадна гарааны бизнес эрхлэх сонирхол ихтэй нь анзаарагдаж байна. 

ОУВС-гийн үзэж буйгаар ашигт малтмалын нөөц нь 3 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, тун удахгүй ногдол ашиг авч эхэлнэ. Өнөөдөр учирсан зовлонгоо хүлээн зөвшөөрч чадсанаар ирээдүйд баян амьдарч чаддагийг чинээлэг хүмүүс нотолсон байдаг. Тэгэхээр Монголын онгон зэрлэг эдийн засаг эцэстээ сэргэх биз ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
38
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.