Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Фантомас” Коллинагийн төрсөн өдөр

Олон нийтийн сүлжээгээ ил байлгадаг цорын ганц хөлбөмбөгийн шүүгч бол тэр.


Өнөөдөр Италийн хөлбөмбөгийн алдарт шүүгч Пьерлуиджи Коллинагийн төрсөн өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн түүхэнд түүн шиг алдартай шүүгч байсангүй. Коллина талбай дээр байгаа од тоглогчдоос илүү олны анхаарлыг татаж, гэрэл зурагчид түүний зургийг авахаар хөөцөлддөг байлаа.

Коллина 1960 оны хоёрдугаар сарын 13-нд Италийн Болонья хотод төрсөн.

Хөгжөөн дэмжигч, фэнүүдээс айлгүйгээр олон нийтийн сүлжээгээ ил байлгадаг цорын ганц хөлбөмбөгийн шүүгч бол тэр. Учир нь тэр авлига, хээл хахуульд авдаггүй, үнэнч шудрага хүн билээ. Дасгалжуулагч, тоглогчдоос гадна хөлбөмбөгийн хэнээтнүүдэд ингэж хүндлэгдэнэ гэдэг гайхамшиг.

Тэрбээр Фантомас, Крюгер, Франкенштейн зэрэг олон хочтой.

24 настайдаа Коллина гэнэт халзарсан гэнэ. Зарим хэвлэл хүнд өвчин туссан гэж бичсэн бол нэг хэсэг нь бүтэлгүй хайрын улмаас стрэсстээд хамаг үс нь уначихсан гэж тайлбарладаг. Харин тэр өөрөө юу ч яриагүй.

Дэлхийн шилдэг шүүгчийн шагналыг 6 удаа хүртсэн.


Коллина Болонья хотын их сургуулийн эдийн засгийн сургуулийг онц дүнтэй төгссөн, санхүүгийн зөвлөх мэргэжилтэй.

Түүнээс өмнө хөлбөмбөгийн шүүгч зар сурталчилгаанд тоглож байсан удаагүй. Харин Коллина “Опель” компанитай 800 мянган еврогийн гэрээ байгуулж, телевизийн рекламанд гарч, Жорж Майклын клипэнд дүрээ мөнхөлсөн хүн. Коллинагийн “Тоглоомны дүрэм” намтар ном жинхэнэ бестселлер болсон билээ.

“Хамгийн үлгэр жишээ хөлбөмбөгч хэн бэ” гэсэн асуултад тэр Дэвид Бекхэм гэж хариулсан. Коллина кофе огт уудаггүй. “Италид кофе уудаггүй хүн надаас өөр байхгүй байх” гэж тэр ярьж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.