Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмэгтэйчүүд амьдрахад таатай 10 хот

Судалгааны “Economist’s Intelligence Unit” байгууллага эмэгтэйчүүд амьдрахад хамгийн тохиромжтой эрэмбэлжээ.


Судалгааны “Economist’s Intelligence Unit” байгууллага эмэгтэйчүүд амьдрахад хамгийн тохиромжтой эрэмбэлжээ. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг харгалзсан аж. 

1. Токио.

Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг атлаа хамгийн аюулгүй хотоор Токиог нэрлэжээ. “Lost in Translation” киногоор мөнхөрсөн Токиогийн дүр зураг одоо ч хэвээр. Энэ бол хамгийн сонирхолтой, зугаа цэнгэл дүүрэн хотын нэг. 

2. Сингапур.

Хулгай болон дээрмийн гэмт хэрэг хамгийн бага гардаг. Дэлхийд хүн амины гэмт хэрэг хамгийн бага гардаг улс орнуудын жагсаалтад хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Сингапурчууд хотоо “Ухаалаг хот” болгохоор ажиллаж байгааг мөн онцлууштай. Ингэвэл гэмт хэрэг бүр ч багасна. 

3. Осака.

2.6 сая хүнтэй уг хот дэлхийн хэмжээнд хулгай, гэмт хэрэг хамгийн бага гардаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн сайтай хотуудын нэг.

4. Стокхольм.

Шведийн нийслэл Стокхольм хот кибер гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх байдлаараа долоо, эрүүл мэндийн салбар дахь аюулгүй байдлаараа аравдугаарт эрэмбэлэгддэг. Гэмт хэргийн гаралтын тоогоороо хамгийн бага улс орнуудын эхний тавд багтдаг Европын цорын ганц орон юм. 

5. Амстердам.

Марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрснөөрөө алдартай энэ хотынхон замын түгжрэл, автомашины осол, агаарын бохирдлоо бууруулж чадсан нь уг жагсаалтад багтахад гол нөлөө үзүүлжээ. Сонирхолтой нь, марихуаныг хуулиар зөвшөөрснөөс хойш гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйц буурсан байна. 

6. Сидней.

Австрали дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг. Тус улсын хамгийн олон хүнтэй хот болох Сиднейн хувьд ч мөн адил. Аюулгүй байдлыг маш сайн хангадаг учир золгүй байдлаар амиа алдах болон үйлдвэрийн осолд өртөх магадлал бага байдаг. 

7. Цюрих.

Эрүүл мэндийн салбар дахь аюулгүй байдлыг сайн хангаад зогсохгүй, зам тээврийн хамгийн сайн системтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ Сингапурын дараа буюу хоёрдугаарт жагсдаг. 

8. Торонто.

Бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой гэгддэг энэ хот амьдрах өртөг, зардлаараа ч, хоолны аюулгүй байдал, таатай орчноороо ч хамгийн тааламжтай хэмээн үнэлэгддэг. 

9. Мельбурн.

4 сая хүнтэй уг хот дэд бүтцийн хувьд амьдрахад хамгийн таатай хотуудын нэг. Хотын Аюулгүй бас хамгийн сайхан хотын хэв маяг бүхий газар амьдрах нь оршин суугчдад ихээхэн  таалагддаг тухай тэнд амьдардаг хүмүүс саашаан хэлжээ.

10. Нью-Йорк.

“Хамгийн завгүй хот” гэгддэг Нью-Йорк амьдрахад хамгийн таатай боломжтой хотуудын жагсаалтын эхний аравт багтсан АНУ-ын цорын ганц хот юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайн, кибер гэмт хэрэг багатайгаараа онцгойрч байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.