Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кисэносатод 15 түрүүлэх даалгавар өглөө

Кисэносато чи цаашид таван жил сайхан барилдах ёстой.


Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна болсон Кисэносатод 52 дахь ёкозүна, сүмо тайлбарлагч Китанофүжи хүндхэн даалгавар өгсөн байна. NHK телевизийн нэвтрүүлэгт оролцон, анхныхаа түрүү, аварга цолны талаар ярьж байсан түүнд Китанофүжигийн захиаг уншиж сонирхууллаа. Хэдий хатуу ширүүн үгтэй ч олон жил Кисэносатог дэмжиж, “Кисэносатог ёкозүна болгох нийгэмлэг”-ийн тэргүүн хэмээн өөрийгөө ярьдаг байсан Китанофүжи халуун дулаан үгээр олон жил хүлээсэн “Эх орны үйлдвэрийн аварга”-аа мялааж, зорилго биелсэн тул нийгэмлэг үйл ажиллагаагаа зогсоосноо зарлалаа.  
“Чи үнэхээр сайн хичээж зүтгэлээ. Чамайг дэмжиж ирсэн бидний хувьд итгэл алдрах үе олон удаа байсан. Маш их сэтгэлийн дарамттай байсан нь мэдээж. Жинхэнээр байгуулагдаагүй ч гэсэн сэтгэлээрээ ажиллаж байсан “Кисэносатог ёкозүна болгох нийгэмлэг” өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоолоо”

Үнэнч шудрага, хатуу ширүүн зантай Китанофүжи зарим үед Кисэносатог “Энэ хэзээ ч ёкозүна болохгүй” гэж шүүмжилдэг байлаа. Хүндэлж явдаг ахмад бөхийн үгэнд уярсан Кисэносато ч ирэх Хаврын тэмцээнд түрүүлнэ гэдгээ андгайлсан. Харин үүний дараа Китанофүжигээс маш хүнд даалгавар түүнд оноосон юм.
“Ёкозүнагийн дохёнд гарах ёслол чинь Чиёонофүжи, Таканохана аваргуудын ёслол шиг сайхан байлаа. Гэхдээ аварга хүн ёслолоо хэт сайн хийж сурахаар зодог тайлах цаг ирдэг гэж ярьдаг.  Тэгэхээр уран сайхан хийдэг болох хэрэггүй шүү. Кисэносато чи цаашид таван жил сайхан барилдах ёстой. Жилдээ гурав, нийт 15 түрүүлээрэй”
Китанофүжи өөрөө 10 удаа түрүүлсэн аварга. Кисэносатог 15 түрүүл гэсэн даалгавар өгч байгаа нь өөрөөсөө илүү итгэл найдвар тавьж байна гэсэн үг. Зүрхэндээ мэс засал хийлгэж, нэгдүгээр сард башё тайлбарлаагүй Китанофүжи одоо ч эмчилгээ хийлгэсээр байгаа. Хүнд өвчинтэй тэмцэж байгаа ч захиа бичсэн түүнд талархсан Кисэносато “Башё болгонд түрүүлэхийн төлөө барилдах болно. Аварга хүн тийм л байх ёстой. Санаа тавьж, захиа илгээсэн Китанофүжи аваргад их баярлалаа” хэмээн Китанофүжигийн итгэлийг зүтгэлээр хариулахаа амласан.

Хаврын тэмцээн 17 жилийн дараа 4 ёкозүнатай башё болно. Монголын гурван ёкозүна гэсэн том хана түүний өмнө бий. Ёкозүна цолтон тааруухан барилдахаар зодог тайлах ёстой ч Китанофүжигийн захиас ёсоор бол Кисэносато “Токио 2020” олимпийн наадам хүртэл барилдах үүрэгтэй боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
32
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.