Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жагсаалт: Европын хамгийн инновацилаг 100 сургууль

Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг техник технологийн хөгжил болон шинжлэх ухааны дээд түвшний судалгаа тодорхойлж байгаа билээ.


Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг техник технологийн хөгжил болон шинжлэх ухааны дээд түвшний судалгаа тодорхойлж байгаа билээ.

Ройтерс агентлагийн АйПи, Шинжлэх ухааны "Томас Ройтерс" салбараас анх удаа Европын хамгийн инновацилаг их сургуулиудыг нэрлэсэн жагсаалт гаргажээ. Европын шилдэг их сургуулиуд нь Католик шашны, эсвэл шашнаас ангид, бусад нь төрийн өмчийн, зарим нь хувийн сургууль байдаг ба ихэнх нь дэлхий даяар тийм ч алдартай биш хэдий ч дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог сургуулиуд гэдгийг мэдэх зүйтэй хэмээн жагсаалтыг гаргасан байгууллагаас онцлон тэмдэглэжээ. 

920 жилийн түүхтэй их сургуулиас эхлээд арван жил ч хүрэхгүй хугацааны туршлагатай сургуулиуд жагсаалтад багтжээ. Их сургуулиуд Европын томоохон хотууд, харин зарим нь алслагдсан бүсэд байрладаг. 

Хамгийн инновацилаг их сургуулиудад нэгэн нийтлэг онцлог байдаг нь ихэнхи нь цэвэр академик бус харин практикт суурилсан шинжлэх ухааны судалгаа явуулдаг.

Техник технологийн их сургууль, коллежиуд “Европын шилдэг 100 инновацилаг их сургууль”-ийн жагсаалтад зонхилдог ба шинжлэх ухааныг ахисан шатанд аваачиж шинэ технологи зохион бүтээсэн, дэлхийн эдийн засгийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлсэн боловсролын байгууллагууд байдаг.  

Европын шилдэг 100 инновацилаг их сургуулийн жагсаалтын нэгд Бельгийн Фландер бүсийн "KU Leuven university" жагсчээ.

V пап Мартины 1425 онд үүсгэн байгуулсан энэ сургууль нь дэлхийн хамгийн олон жилийг түүхтэй Католик шашны их сургууль хэдий ч зөвхөн шашны онол судалж, заадаггүй. Герман хэл дээр хичээлүүд заагддаг KU их сургуулийн орчин цагийн зорилго нь шинжлэх ухааны өргөн цар хүрээ бүхий дээд түвшний судлагаа хийх юм байна. Шашин шүтлэг харгалзахгүй хэн бүхэнд нээлттэй байдаг. KU их сургууль нь дэлхийн томоохон судалгаануудыг тогтвортой явуулсаар ирсэн бие даасан байгууллага юм. 2014 оны байдлаар судалгаанд зарцуулсан төсөв нь 426 тербум евро байжээ.

KU их сургуулийн нэгдүгээр эрэмблэгдэхэд байгууллагаас зохион бүтээсэн бүтээлүүд их нөлөө үзүүлсэн ба эзэмшдэг патентийн тоогоороо тивдээ тэргүүлэгч нь юм.

Жагсаалтын хоёрт Английн Лондон Империал Коллеж (Imperial College London) орсон байна. Лондонгийн Их Сургуулийн дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны коллеж (Imperial College of Science, Technology and Medicine) байсан ба 2007 онд их бие даасан их сургууль болон өргөжиж одоогоор дэлхийн 125 орны 16000 орчим оюутан суралцдаг олон нийтийн судалгааны их сургууль болжээ. Эзэмшдэг патентийн тоогоороо Европтоо дээгүүр эрэмблэгддэг энэ их сургууль Европын шилдэг 100 их сургуулийн 30-д эрэмблэгддэг.

Жагсаалтад дээгүүр эрэмблэгдсэн бусад их сургууль нь инновацийг дэмжих, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой аж. 

Тэдгээрийн нэг Германы Мюнихийн техникийн их сургуулийг (Technical University of Munich) 1868 онд Герман улс ХАА-аас үйлдвэржилт рүү шилжих үед Бавариагийн хаан II Людвиг үүсгэн байгуулсан байдаг. Одоогоор их сургуульд Мюнихийг оролцуулаад Германы гурван бүсийн нийт 39081 оюутан суралцаж байна. 1927 оноос хойш 13 багш, төгсөгч Нобелийн  шагнал хүртсэн Мюнихийн техникийн их сургууль жагсаалтын тавд эрэмблэгджээ. 

Европын топ 100 инновацилаг их сургуулийн жагсаалтад Германаас 24 их сургууль багтдаг нь энэ улс Европын бусад улс орнуудаас инновацийн боловсрол, судалгааны чанарын үзүүлэлтээрээ дээгүүр байдаг гэдгийг илтгэж байна.  

Инновацилаг их сургуулиараа тэргүүлдэг дараагийн орон бол Их Британи улс юм. Европын 100 топ их сургуулийн жагсаалтад Английн 17 их сургууль багтдаг ба бидний сайн мэдэх олон жилийн түүхтэй Кембриджийн их сургууль (гуравт жагсдаг), Оксфордын их сургууль (наймт жагсдаг) багтана. Исаак Ньютон, Чарльз Дарвин, Рөжер Бекон, Роберт Хүүк болон Эдмунд Хэлли гэх зэрэг эрдэмтэн судлаачид дээрх хоёр сургуулиас төрөн гарчээ.

Ирландийн нэгдсэн улсын гурван их сургууль жагсаалтад багтсан байдаг бөгөөд таван сая хүн амтай энэ улсын хувьд гурван сургууль жагсаалтад багтана гэдэг хүн амын тоотой харьцуулахад чамгүй амжилт гэж дүгнэдэг. Дублины Тринити коллеж (Trinity College Dublin- 48-д жагссан) нь 1592 онд Хатан Хаан Елизабет Кэмбридж, Оксфордын их сургуулиас үлгэрлэн үүсгэн байгуулсан гэдэг.

Баруун Европоос 60 их сургууль, Хойд Европоос 24 их сургууль жагсаалтад багтсан бол Өмнөд Европоос 15 сургуулийг нэрлэх  боломжтой.  Зүүд өмнөд Европоос нэг л сургууль буюу Польшийн Jagiellonian их сургууль (Poland’s Jagiellonian university) Европын шилдэг 100 инновацилаг сургуулийн жагсаалтад багтаж чаджээ.

Харин үлдсэн таван их сургууль нь Европын холбооны гишүүнчлэлгүй орнууд болох Швецарь (дөрөв), Норвегийн Ослогийн их сургууль аж.

Олон хүн амтай ОХУ, Турк мөн чинээлэг гэгддэг Швед, Финландаас их сургууль жагсаалтад хараахан багтаагүй байна.

Эх сурвалж: Reuters

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.