Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Дэлхийн Цом”-д зодоглох Монголын шигшээ баг

ЗХУ-ын баг 15 удаа, АНУ-ын баг 13, Ираны баг 7, ОХУ-ын баг 6, Азербайжан болон Кубын багууд тус бүр 2 түрүүлж байжээ.


Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болох эрэгтэй багуудын “Дэлхийн Цом”-ын төлөө тэмцээнд оролцох манай багийн бүрэлдхүүн тодорлоо. Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай өрсөлдөх бол “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ-ын багууд багтсан.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг “Дэлхийн цом”-ын төлөө тэмцээнд өмнө нь 8 удаа оролцохдоо тус бүр хоёр удаа II, IY, ҮI байр, нэг удаа III, Ү байр эзэлж байсан юм.  1973 оноос явагдаж байгаа “Дэлхийн Цом”-ын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд ЗХУ-ын баг 15 удаа, АНУ-ын баг 13, Ираны баг 7, ОХУ-ын баг 6, Азербайжан болон Кубын багууд тус бүр 2 түрүүлж байжээ.
Энэ жил тус тэмцээнд түрүүлсэн багийг Алтан цом 25, хоёрдугаар байранд шалгарсан багийг Мөнгөн цом, 15, гуравдугаар байранд шалгарсан багийг Хүрэл цом, 10 мянган ам.доллараар урамшуулна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Монголын шигшээ баг
57 кг- Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо/, Занданбудын Занабазар /”Арслан” клуб/
61 кг- Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/, Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/
65 кг- Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
70 кг- Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
74 кг- Батчулууны Анхбаяр /”Сүлд” спорт хороо/
86 кг- Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб/
97 кг- Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/
125 кг- Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Б.Батзориг
“Дэлхийн Цом”-ын тэмцээний хуваарь
2017 оны хоёрдугаар сарын 16, Пүрэв гараг

9.00 – 13.00 Хэсгүүдийн нэгдүгээр, хоёрдугаар тойргийн барилдаанууд
15.30 – 16.00 Нээлтийн ёслол
16.00 – 18.30 Хэсгүүдийн гуравдугаар тойргийн барилдаан
2017 оны хоёрдугаар сарын 17, Баасан гараг
9.30 - 10.45 Долоодугаар байрны  төлөөх барилдаан
10.45 – 12.00 Тавдугаар байрны төлөөх барилдаан
15.30 – 17.00 Хүрэл медалийн төлөөх барилдаан
17.00 – 18.30 Алтан медалийн төлөөх барилдаан
18.30 Шагнал гардуулах ёслол

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
33
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.