Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхдүүдээс суралцах зүйл маш олон буйг батлах 4 TED илтгэл (Монгол хэлээр)

Ингээд ухаалаг, чадварлаг, мөн бусдын төлөөх сэтгэлээр дүүрэн хүүхдүүдийн илтгэлүүдийг хүлээн авна уу.


Би анх 17 настайдаа TED илтгэлүүд үзэж эхэлсэн юм. Тэр үеэс л олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд төдийгүй надтай чацуу, эсвэл бүр дүү хүүхдүүд ч илтгэл тавьж байхыг хараад ямар хүүхдүүд, яаж ийм мундаг болсон бол хэмээн гайхдаг байлаа. Энэ хүүхдүүд өөртөө болон эргэн тойрондоо тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн ухаалаг аргаар даван туулж, нийгэмдээ хувь нэмэр оруулсан тухайгаа танилцуулж, томчуудад хүүхдүүдтэй хэрхэн харьцах, дэмжих талаар зөвлөгөө өгч, өөрсдийн өнцгөөс хорвоо ертөнцийг хэрхэн танин мэдэж буй тухайгаа хуваалцсан байна.

TED Орчуулагчид гэж хэн бэ?

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг орчуулан Монгол хэл дээр та бүхэнд хүргэдэг билээ.
Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 112 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна. 


Ингээд ухаалаг, чадварлаг, мөн бусдын төлөөх сэтгэлээр дүүрэн хүүхдүүдийн илтгэлүүдийг хүлээн авна уу.

Маяа охин найман настайдаа анхны бизнесээ эхлүүлсэн бөгөөд удалгүй байгаль орчин, хүнд хоргүй үйлдвэрлэл, анимэйшн, код бичих гээд олон олон сонирхлоо хөгжүүлсээр залуу активист болсон юм. Нэг л мэдэхэд тэр Форбес сэтгүүлээс нэрлэсэн онцлох залуу бизнес эрхлэгчдийн жагсаалтад багтсан байна.

Орчуулсан: Suvd-Erdene Jargalsaikhan
Хянасан: Sundari Enkhtugs

Агуу бүхэн энгийн байдаг. Залуу зохион бүтээгч Кэннетийн өвөөдөө туслах гэсэн эрмэлзэл Алцгеймэрийн өвчтэй олон хүнд тус болох бүтээл хийхэд нь хүргэжээ. Түүний бүтээл олон хүнд хүртээмжтэй, энгийнээс гадна нийгэмд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ ямар чухал болохыг сануулна.

Орчуулсан: Bilguun Bolormaa
Хянасан: Indra Ganzorig

Долоон насандаа анхны номоо хэвлүүлсэн Адора “томчууд” буюу бидний амьдралыг тодорхойлох шийдвэр гаргагч хэн бүхэн “хүүхэд шиг” бүтээлч, сониуч, нэгэн хэвийн бус сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэж үздэг. Түүний 12-хон насандаа тавьсан энэ илтгэл дэлхийн хамгийн их үзсэн TED Илтгэлүүдийн нэг бөгөөд хүүхэд бүрт дундрашгүй их чадал, авъяас нуугддагийн баталгаа билээ.

Орчуулсан: Indra Ganzorig
Хянасан: Sundari Enkhtugs

Та энэ гурван хүүхэдтэй адил олон олон хүүхдүүдийн илтгэлийг үзэж, уулзаж танилцаж болно. Харин энэ хүүхдүүд ямар тусламж, дэмжлэг, хүмүүжил бага наснаас хэрэг болдог талаар 40 жил багшилсан Рита Пийрсоны тавьсан илтгэлээс сонирхоорой. 

Орчуулсан: Tsendmaa Gan-Erdene
Хянасан: Indra Ganzorig


TED Орчуулагч Сүндариас асуух асуултууд:

Өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?

Хэрэглээний математикч мэргэжилтэй, чөлөөт цагаараа чадах чинээгээрээ нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийдэг. 2012 оноос TEDxUlaanbaatar (www.facebook.com/TEDxUlaanbaatar) сайн дурын зохион байгуулагч болоод удалгүй TED Илтгэлүүд орчуулж болдогийг мэдээд орчуулга хийж эхэлсэн. Иргэд нь улс төрийн идэвхтэй, өгөөжтэй оролцоотой, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг ихтэй нийгэм болоосой гэж боддог тул шинэлэг санаа, шийдэл хэлэлцдэг TED илтгэлүүд бидэнд их хэрэгтэй санагддаг. 

Анх яагаад TED Илтгэлүүдийг орчуулах болсон бэ?

Илтгэлүүдийг үзээд маш олон шинэ санаа, санаачлага толгойд төрөх үед улам олон хүнд хүргэх юмсан, энэ олон санааг нийгэмдээ хэрэгтэй байдлаар хэрэгжүүлэх юмсан гэж боддог байлаа. Мөн Монголд хэлний бэрхшээлээс болоод эдгээр илтгэлийг үзэж чадахгүй олон хүн байсан болохоор орчуулж эхэлсэн.

Орчуулахад хамгийн сайхан ба хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

Орчуулж дуусаад хүмүүс шэйр хийсэн байх, хөндөгдсөн асуудлаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхийг харах хамгийн сайхан байдаг. Харин нэг илтгэл орчуулахад дунджаар 10-12 цаг шаарддаг тул хүссэн илтгэл бүрээ орчуулж чаддаггүй нь харамсалтай.

Хэрвээ аль нэг TED Илтгэгчтэй уулзах боломж гарвал хэнийг сонгох вэ? Яагаад?

Бионик бүтээдэг эрдэмтэн Hugh Herr-тэй уулзана. Залуудаа ууланд авирч байхдаа золгүй байдлаар хоёр хөлгүй болсон ч “орчин үеийн технологи дэндүү хоцрогдсон” гэж үзсэн тэр хүний эд эс мэт мэдрэг, уян хатан простетик зохион бүтээж эхэлсэн. Өөрт учирсан хүндрэл бэрхшээлийг даваад зогсохгүй олон хүнд хэрэгтэй зохион бүтээл хийж байгаа нь намайг үнэхээр гайхшруулсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.