Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АН-ын шинэ байрны нээлт болов

Хуучин байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгожээ.



Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолж байлаа. Харин Ардчилсан намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна.  

Мөн энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг Л.Эрхэмбаяр, Ц.Туваанд албан ёсоор гардуулан өглөө. Л.Эрхэмбаяр, "АН-ын ХЭГ-ын тамгыг албан ёсоор хүлээлгэж өглөө. Намын шинэчлэлээ сайн хийгээрэй. Дүрмийн төслөө сайн хэлэлцүүлээрэй. Энэ тамгыг зөвхөн Үндсэн дүрмийн хүрээнд, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу л ашиглаарай" хэмээн шинэ генсект захив. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, "АН-ын удирдлагын багт хүнд цаг үед ажиллаж, намын шинэчлэлийг амжилттай эхлүүлж чадсан танд цаашдын ажилд нь их амжилтыг хүсье" гэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
15
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.