Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Туршилт: 3 долоо хоногийн дотор ШИНЭ ХЭЛ СУРАХ боломжтой "BABBLE" апп

Сүүлийн үед сонирхол татаад буй шинэлэг, сонирхолтой, бас үр дүнтэй “Babbel” онлайн аппликэшн ашиглаж гадаад хэлийг богино хугацаанд бие даан сурах боломжтой болсон тухай мэдээллийг хүргэж байна.


Эдийн засаг, нийгмийн өөрчлөлт хурдацтай явагдаж буй өнөөгийн "хавтгай" дэлхийд “дэлхийн иргэн” байхыг хүсвэл гадаад хэл эзэмших нь зайлшгүй явдал болжээ. Та сонирхож буй хэлээ сурахын тулд хэлний дамжаа, сургалтанд суух, эсвэл бие даан судлах гэх зэрэг олон боломж байдаг. Харин сүүлийн үед сонирхол татаад буй  шинэлэг, сонирхолтой, бас үр дүнтэй онлайн аппликэшн ашиглаж гадаад хэлийг богино хугацаанд бие даан сурах боломжтой болсон тухай мэдээллийг хүргэж байна.

Тэр бол “Babbel” аппликэшн

“Babbel” онлайн аппликэшн шинэ хэлийг хэрхэн үр дүнтэй заасан тухай судалгааны үр дүнг туршилтын хамт сонирхуулъя.

“Babbel”-ийн 15 идэвхтэй хэрэглэгч гурван долоо хоногийн дотор испани хэл сурах туршилтанд оролцсон юм. Тэдний нэг нь ч хэлний чиглэлээр мэргэшсэн эсвэл тухайн салбарт ажилладаг хүн биш ба цөөн хэд нь хэл сурахад зарцуулах хангалттай чөлөөт цагтай хүн байв. 

Тэгвэл тэд хэл яаж сурсан бэ?

Долоо хоногийн дотор турк, цагийн дотор румын хэл сурах аа?

Хэл сурах хэд хэдэн сонирхолтой, "солиотой" аргуудыг туршилтаар олж нээжээ. Турк, франц, румын хэлийг хурдан сурах тухай туршилтын үр дүн их сонирхолтой гарчээ. 

Нью-Йорк хотын их сургууль, Өмнөд Каролинагийн их сургуулийн судлаачид аппликэшнийг хэрэглэдэг 391 хүнийг санаандгүй байдлаар сонгон авч испани хэлний курс хичээл эхнээс нь дуустал судлах хугацаанд судалгааг явуулжээ. Ийнхүү өнгөрсөн оны арван нэгдүгээр сард “Babbel” шинэ хэл маш богино хугацаанд сурахад тус ашиглах аппликэшн гэдгийг судалгаа, туршилтын үр дүн харуулсан юм.

Судалгааны үр дүн ямар байв?

Испани хэлийг анхан суралцагчдад зориулсан хичээлийн нэг улирлын хөтөлбөрийг “Babbel”-ийн тусламжтайгаар 15 цагийн дотор судлах боломжтой байсан байна. Муугүй шүү. Үнэндээ энэ бол маш сайн үр дүн ажээ.

Гурван долоо хоног гэдэг бол шинэ хэлээр ярьж сурахад хангалттай хугацаа. Судалгааны үр дүн, шинэ хэл сурсан хүмүүсийн туршлагаас  хуваалцвал:

  1. Испани хэлний ямар ч мэдлэггүй хүн хоёр сарын хугацаанд “Babbel” дээр дунджаар 15 цагийн дасгал хийснээр коллежид испани хэлний нэг улирлын хичээл судалсантай дүйцэж байсан.

Сорилд оролцогчдын сэтгэгдэл:

Испани хэлийг анхлан сурч байгаа хүмүүс 15 цагийн дотор коллежийн хичээлийн хөтөлбөрийг үзчихнэ гэж судлаачид төсөөлөөгүй байсан юм. Гэсэн ч оролцогчид маш богино хугацаанд их зүйл сурсан байснаар зогсохгүй “Quiero burrito. Muy bien” гэдэг үгсээс гадна үгийн сангаа баяжуулж чадсан байна.  

  1. Судалгааны 21 хоногийн турш 19 цагийг хэл сурахад зарцуулах буюу долоо хоногт 2 ба түүнээс их цаг зарцуулах хэрэгтэй.

Сорилд оролцогчдын сэтгэгдэл:

Энэ үнэн. Сорилын оролцогчид долоо хоногт испани хэлээ хийхэд 2-3 цагийг тогтмол зарцуулж байсан. Бичлэгээс харвал оролцогчид 2-3 цаг бол испани хэлээр ярьж сурахад хангалттай хугацаа байсан хэмээн ярьж байна.

  1.  “Babbel” аппликэшнийг нас, хүйс, эсвэл төрөлх хэл, боловсрол, ажил эрхлэлтийн байдал харгалзахүйгээр янз бүрийн хүмүүс ашиглах боломжтой.

Сорилд оролцогчдын сэтгэгдэл:

Туршилтын хугацаанд төрөлх хэл, боловсролын түвшин, гарал угсаа, хүйсийн хувьд өөр өөр оролцогчдын сурсан зүйлд том ялгаа гараагүй байна. Тэдэнд нэг л ижил зүйл байсан нь  “Babbel”.

Хэл сурах гэдэг ямар нэг хэлээр ярьж сурахыг хэлдэг. Туршилтанд оролцсон хүмүүсийн хэлний чадвар гурван долоо хоногийн дотор харилцан яриа үүсгэх хэмжээнд очсон байсан нь богино хугацаанд гарсан гайхалтай бодит үр дүн юм.

Дани, герман, англи, франц, индонез, итали, орос, турк гэх зэрэг 13 хэлнээс сонгон суралцах боломжтой юм байна. Сорилт, судалгааг явуулсан хүмүүсийн зөвлөмжийг дагавал бодит үр дүнг өөр дээрээ мэдрээрэй. .

Туршилтын үйл явцын талаарх бичлэгийг үзнэ үү?

Энд дарж онлайн аппликэшнийг харна уу. 

Эх сурвалж: www.businessinsider.com, www.babbel.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
8
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.