Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Иргэдийн 1072 хувьцааны мэдээллийг тодорхой болгож, “амь” оруулахыг шаардлаа

2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу?


УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч болсон. "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийг тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр  ард түмэн, ААН-үүдэд тараасан  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өдийг хүртэл амьтай болгох чиглэлд засгийн газрын зүгээс анхаарахгүй байгааг онцолж,  холбогдох  асуудлаар төрийн байгууллагуудад хандах болсноо мэдэгдсэн юм. 

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буйг тэд хэлсэн юм. 

Хэвлэлийн бага хурлын үеэр:

-ЭТТ 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, Энержи ресурсынхаас 106 дахин өндөр. 

-2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ барга барилаар үргэлжлүүлэн ажиллабал уурхайн үр ашигтай нөөц 8 жилийн дараа дуусна.   
-Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн.

-Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна. Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлдэг гэдгийг сэтгүүлчдэд онцоллоо.

Эдийн засагч Ч.Ганхуяг “Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг эзэмшдэг. Гэтэл 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж, мэдээлэл авах, санал өгөх, хувийн өмчөө чөлөөтэй захиран зарцуулах эрх нь хаалттай байсаар ирсэн. Бидний хувьцаа эзэмшиж байгаа байгууллага алдагдалтай ажиллаж, тэрхүү алдагдлаа ард түмэн, татвар төлөгчид, жижиг хувьцаа эзэмшигчид, төрд үүрүүлж байна. Үүнийг бид өнөөдрөөр таслан зогсоох ёстой. 2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу. Тийм бол тухайн үеийн сая төгрөгийг эдийн засгийн агуулгаар нь авч үзээд өнөөдрийн сая төгрөгөөр сольж болох уу гэдэг асуудал үүсч байна. Улс төрчдийн харалган буруу шийдвэрээс болоод зургаан жилийн дараа бид ямар их хохирол амсахаар байна. Нөгөө талаас зургаан жилийн дотор хувьцаа эзэмшигч болоод хувьцаагаа ч авч чадалгүй, мөнгөө ч авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах вэ? Энэ мэтчилэн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд урган гарч ирж байна” гэв.

Тэд Засгийн газарт дээрх зөрчил дутагдлуудыг арилгаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх асуудлаар шаардлага хүргүүлснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар төр засгийн  зүгээс  уг асуудлыг тодорхой хүрээнд шийдвэрлэж өгөхгүй бол иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандах бүрэн үндэслэл бий гэж онцоллоо.

Хувьцаа эзэмшигч иргэн болон аж ахуй нэгжийг www.ard.mn сайтад цахимаар бүртгүүлж, эрх ашгаа хамгаалахад хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
40
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.