Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан | Монголын төр дэх ХХБ-ны эзэрхийлэл дуусч, МАК мандах цаг ирэв үү?

“Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банк мандсан бол МАН засаглах энэ цагт МАК өсөн дэвжих нь дээ” гэсэн уншигчийн сэтгэгдэл өнгөрсөн долоо хоногийн дуулиант хоёр үйл явдлыг олон таван үггүйгээр тодорхойлов.


“Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банк мандсан бол МАН засаглах энэ цагт МАК өсөн дэвжих нь дээ” гэсэн уншигчийн сэтгэгдэл өнгөрсөн долоо хоногийн дуулиант хоёр үйл явдлыг олон таван үггүйгээр тодорхойлов. Улс төрийн бооцоогоо АН болон МАН-д тавьсан Монголын ТОП хоёр аж ахуйн нэгжийн бизнесийн өсөлтийн мөчлөг сонгуулийн дөрвөн жилээр өөрчлөгдөх төлөвтэйг өнгөрсөн долоо хоногт болсон дуулиант хоёр үйл явдал илчиллээ. Өнгөрсөн баасан гарагт Худалдаа хөгжлийн банк Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувиа төрд алдсан бол, амралтын өдрүүдээр "Монголын алт" буюу МАК төрийн өмчит "Эрдэнэс Монгол"-той хамтарч, шинэ компани байгуулж буйгаа мэдэгдсэн юм. 

2016 оны шилдэг “шоппинг” ба Худалдаа хөгжлийн банк  

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын өндөр технологийн “Ростех” компаниас Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллараар худалдан авч, эх орондоо авчирсныг өөнтөглөсөн улс нь өмөөрөх нэгнээс олон байсныг УИХ-ын шийдвэрээс анзаарч болно. 2016 оны хамгийн шилдэг “шоппинг” гэж нэрлэж болох эл худалдан авалтын сэдэв өнгөрсөн сонгуулиас хойш дуулианы бай болсоор эцэст нь монголчууд нэг талдаа гарахаар болсон нь энэ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авахаар болов 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх албаны нэршилтэй тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ баталснаар Худалдаа хөгжлийн банкны нэр холбогдсон “Эрдэнэт” үйлдвэрийг төр өөрийн эзэмшилдээ 100 хувь авахаар боллоо. 

Олон нийтийн сүлжээнд тархсан сэтгэгдлээс харвал, дээрх тогтоолын төслөөр дамжуулж төр, хувийн хэвшлийн өмчийг булаалаа гэж үзэж байгаа хэсэг бий. Харин еэвэнгийн нөгөө талд “Эрдэнэт”-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд нээлттэй худалдах нь шударга гэж үзэгсэд байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалт бий. 

Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компани (гол санхүүжүүлэгч нь Худалдаа хөгжлийн банк) худалдан авч буй мэдээг өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг сонгуулийн өмнөх өдөр зарласан нь тус банк улс төрийн бооцоогоо Ардчилсан намд хэдийнэ тавьчихсан байсныг харуулдаг. 

МАК-ийн удирдагчаас МАН-ын лидер хүртэл

Уул уурхайн салбарт төр болоод хувийн хэвшил АНХ УДАА ХАМТАРЧ ажиллахаар болсон тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр тархсан нь “Эрдэнэт”-ийн шуугианы мөрийг гишгэлээ. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нь хувийн хэвшлийн “Монголын алт” буюу МАК компанитай хамтарч геологийн хайгуул, судалгааны чиглэлийн “Эрдэнэс ашид” гэх компанийг байгуулах болсноо өнөөдөр зарласан юм. Бизнесийн энэ төрлийн гэрээ байгуулж, төр, хувийн хэвшил хамтарсан компани байгуулах нь бөмбөрцгийн бусад оронд хэдийнэ нэвтэрсэн туршлага боловч Монголд анх удаа ил тодоор түншилж байгаа нь энэ. 

Хувийн хэвшлийг төлөөлж Монголын тэргүүн баян Б.Нямтайширын охин, МАК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн эл гэрээг үзэглэжээ. Түүнийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүүтэй сүй тавьсан гэдгээр нь зарим уншигч таньж мэднэ. Эсвэл түүний төрсөн ах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гэвэл андахгүй мэдэх хүн гарч ирж ч болох юм. 

Ямартай ч МАК-ийн ерөнхийлөгчийн ойр дотнын хүмүүс дотор МАН-ын лидерүүд байгаа нь тус  компани улс төрийн бооцоогоо эл намд тавьсныг төвөггүй илчилж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
3
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.