Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хар тугалганы хүний эрүүл мэндийг хордуулдаг АЙМШИГТ 10 нөлөө

Үхэлд хүргэх аюултай.


1. Бие махбодь дахь хар тугалганы хэвийн хэмжээ гэж байхгүй бөгөөд биед орсон хар тугалга тархи, элэг, бөөр ба яс руу тархдаг.

2. Ясанд хуримтлагдсан хар тугалга жирэмсэн үед цусаар дамжин урагт нөлөөлөх аюултай.

3. Бага насны хүүхэд хар тугалганд илүү өртөмхий байдаг бөгөөд хар тугалга тархи ба төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг.

4. Бага насны хүүхэд их хэмжээний хар тугалганд өртвөл ухаан балартах, татах мөн үхэлд хүрэх аюултай. Хар тугалганы гүн хордлогоноос амьд үлдсэн хүүхдүүд оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой болон зан үйлийн эмгэгтэй болдог.

5. Жирэмсэн эмэгтэй их хэмжээний хар тугалганд өртвөл зулбах, дутуу төрөх, жин багатай болон гаж хөгжилтэй нярай төрүүлэх эрсдэлтэй.

6. Хар тугалгыг ахуйн будганд тодорхой өнгө оруулах, чийгт тэсвэртэй, хурдан хатдаг болгох зэрэг зориулалтаар нэмдэг бөгөөд бага насны хүүхдүүд ийм будгаар будсан хаалга, хашаа, тоглоом зэргийн гадаргуунд гараараа хүрэн, дараа нь тэрхүү гараа амандаа хийснээр хар тугалгыг шууд бие рүүгээ оруулдаг. 

7. Хар тугалга хүүхдийн тархины хөгжилд нөлөөлснөөр IQ буурах, анхаарал төвлөрөлтийн хугацаа богиносох, нийгмээс тусгаарлагдах зан үйл нэмэгдэх мөн сурч боловсрох үйл явц удаашрах зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг.

8. Хар тугалганы мэдрэлийн тогтолцоо ба зан үйлийн нөлөө нь эргэшгүй, эдгэшгүй гэж үздэг.

9. Түүнчлэн хар тугалганд өртсөнөөр цус багадалт, даралт ихдэлттэй болох, бөөрний үйл ажиллагаа алдагдах, дархлаа тогтолцоо болон нөхөн үржихүйн эрхтнүүд хордох эрсдэлтэй.

10. Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Энэхүү нийтлэлийг Зориг сангийн “Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр”-ийн Тугалган цэрэг багтай хамтран бэлтгэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.