Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нил цэцэгт уснанг гэрийн нөхцөлд арчилж, ургуулах ОНЦГОЙ найман арга

Цэцгээрээ гоёдог ургамал.


Энэ удаад бид танай гэрийг гоёмсог цэцгээрээ маш удаан хугацаанд чимж чадах, цэцэг сонирхогчдын дуртай нилцэцэгт уснангийн тухай мэдээлэл өгье.

Нил цэцэгт уснан

Латин нэр: Saintpaulia
Монгол нэр: Уснан (Хүмүүс нил цэцэг гэдэг нэрээр сайн мэддэг)
Гарал үүсэл: Өмнөд Африк

Өмнөд Африкийн бүс нутгуудад зэрлэг 20 орчим зүйл ургаж байна. Эрлийз маш олон мянган сорт гарган авчээ. Эдгээрээс тасалгаанд хамгийн өргөн ургуулдаг нь нил цэцэгт уснан юм. Богино хэврэгхэн иштэй, үсэрхэг тэвгэн навчтай өвслөг ургамал.

Цагаан, хөх ягаан, ягаан, шар, улаан, цэнхэр, хөх зэрэг маш олон өнгийн цэцэгтэй, тохиромжтой нөхцөлд жилийн турш цэцэглэнэ. 

Жилийн турш цэцэглүүлэхийг хүсвэл хоногт 16-18 цаг байхаар тооцон нэмэлт гэрэл өгч жилийн турш сард нэг удаа цэцэгт ургамлын бордоогоор бордоно. 

Нил цэцэгт уснанг сайхан ургуулъя гэвэл дараах хэдэн онцлогийг мэдэж авах хэрэгтэй. Үүнд:

Тогтмол жигд дулаан шаардана. Хэт халуун хурц наранд навч нь түлэгдэж хатна. Хэт сэрүүнд удаан хугацаагаар байлгавал үхнэ. Мөн жигд тохиромжтой усалгаа маш чухал. Услахдаа навчинд ус хүргэхгүй савыг дагуулж услах ба шууд том саванд тарьдаггүй, бага багаар савыг нь томруулна. Эвгүйхэн хүрэхэд навч, иш нь амархан хугардаг тул хөрс солихдоо базаад гаргах боломжтой зөөлөн хуванцар сав байвал илүү тохиромжтой санагддаг. 

Уснанд намхан, дугуй хэлбэртэй сав тохиромжтой. Учир нь хэт гүн суулгавал навч нь тавган хэлбэрээр ургах боломжгүй болдог. Энэ  цэцгийг нэг дор их хэмжээний усаар усалдаггүй учир намхан саванд дээр суулгасан тохиолдолд ямар нэг асуудал гарахгүй.

Зөөлөрч муудсан, хуучирсан навчийг тасдан авахгүй бол дараагийн цэцэг гарах хугацааг хойшлуулдаг. 

Арчилгааны найман онцлог:


Хөрс:

Ус сайн нэвтрүүлдэг, чийгээ сайн барьдаг хүлэрт хөнгөн хөрсөнд тарина.

Дулаан:

Өвлийнцагт16 хэмээс доошгүй, зуны улиралд 20-22 хэмийн дулаан тохиромжтой.  Хэт халуун, хэт хурц гэрэлд тохиромжгүй, навч гандаж түлэгдэнэ.

Гэрэл:

Гэрэлд дуртайургамал. Зуны улиралд зүүн урд болон баруун урд цонхон дээр, өвөлдөө өмнө зүгийн нарны гэрэл шууд тусах газар байрлуулна.

Усалгаа:

Хөрсийгхэтхатааж, эсвэл хэт их устай байлгахгүйгээр тааруулж усална. Хөнгөн хөрстэй тул их усалсан үед савны сууринд ус тогтох бөгөөд илүүдэл усыг заавал асгаж байна. 

Бордоо:

Жилийн турш сард нэг удаа эрдэс бордоогоор бордоно. Хүсвэл өвөл амрааж болох бөгөөд бордохгүй байж болно.

Агаарын чийг:

Чийгэнд дуртай ургамал тул гал тогооны өрөөнд байрлуулахад тохиромжтой.

Шилжүүлэн суулгах:

Жил бүрийн хавар шилжүүлнэ. Ургамал чинь гундаад сайхан ургахгүй байвал намар дахин хөрсийг нь сольж болно. 

Үржүүлэх:

Дулааны улиралд шилэн болон нийлэг хальсан бүрхүүл дотор 20-25 хэмийн дулаанд чийгтэй элсэрхэг хөрсөнд навчаар нь үндэслүүлнэ. Уснанг тарьж ургуулахад өвчин, хортон илэрч санаа зовоох нь бага ба дунд зэргийн усалгаа, хөнгөн тэжээллэг хөрс, жигд тохиромжтой дулаан, сайн гэрэлтүүлэг зэргийг бүрдүүлж чадвалтанай гэрт жилийн турш сайхан цэцэглэж сэтгэлийг тань сэргээх болно.

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.