Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жүдо бөх холимог тулаанаас өөр үнэт зүйлстэй

Нутгийн тамирчдад илүү ханддаг явдал жүдод байхгүй.


Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер бөх сонирхогчидтой нээлттэй харилцаж, ил тод ярилцахыг эрхэмлэдэг нэгэн. Францын нийслэлд болсон “Их Дуулга” тэмцээний дараа тэрбээр онлайн хурал зохион байгуулж, бөхийн хорхойтнуудын асуултанд хариулсан юм.

-Жүдо хэзээ нэгэн цагт холимог тулаан шиг олны сонирхлыг татаж чадах болов уу. Тийм зорилго, бодлого байгаа юу?
-Жүдо бөх огт өөр үнэт зүйлстэй. Бид тэмцээн уралдаанаас орж ирсэн мөнгийг буцаагаад спортод оруулдаг. Манайх шоу, арилжааны байгууллага биш.
-Спортын бусад холбоод IJF-ийг даган дууриаж, цуврал Гран При тэмцээнүүд зохион байгуулдаг болсныг юу гэж үзэж байна вэ?
-Жүдо бөхийн хөгжил, дэвшлийг харсан бусад холбоод манай хөгжлийн стратегийг дагахийг хичээж байгааг би мэднэ.
-Дүрмийн шинэчлэл тамирчдад таалагдсан болов уу?
-Тамирчдаас дэмжсэн, сайшаасан зүйл олон сонссон. Ер нь тамирчдаас гадна жүдотой холбоотой бүх хүн шинэ дүрмийг ойлгож, дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг би ойлгож байна.
-Яагаад IJF цэрэг, цагдаагийнхантай их хамтран ажилладаг юм бэ?
-Би өөрөө цэрэг байсан хүн. Жүдо бөх армийн байлдааны чадварт сайн нөлөөтэйг ойлгож байгаа болохоор тэдэнтэй холбоотой байдаг. Үнэнийг хэлэхэд олон тамирчин спорт хөөгөөд дээд боловсролтой болж амжаагүй байдаг. Тийм болохоор хүчний байгууллагуудтай хамтран ажилласнаар тамирчдаа зодог тайлсан хойно нь ажилд оруулах бас нэгэн зорилго байгаа юм.
-Хойд Солонгост болох ДАШТ-д бүх улс оролцоно гэж бодож байна уу?
-Одоогийн байдлаар бид энэ асуудлыг судлаж байгаа. Ямар ч шийдвэр гараагүй.
-“Парисын Их Дуулга” тэмцээний зохион байгуулалт таалагдсан уу? Франц улсад 2024 оны олимпийн наадмыг өгвөл яах бол?
-Сонгоход хэцүү байна. Би өөрөө Будапешт хотын хүн. Надад Лос-Анжелесийн мэдүүлэг сонирхолтой санагдаад байгаа.
-Яагаад Нээлттэй цомын тэмцээнд IJF-ийн тэмцээнээс бага оноо өгдөг болов?
-Яагаад гэвэл IJF хөрөнгө оруулалт, хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулалтын тогтвортой системтэй. Харин Нээлттэй тэмцээнүүдэд ийм зүйл байхгүй.
-Зохион байгуулагч нутгийн тамирчдад шүүлт илүү зөөлөн ханддаг явдал байна уу? Яаж үүнтэй тэмцэх вэ?
-Жүдод тийм зүйл байхгүй.
Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч  Мариус Визерийн бүх хариултыг түүний албан ёсны твиттер хуудаснаас үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
31
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.