Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дөрөвдүгээр сарын 1-нээс уламжлалт зуух худалдахыг хориглоно

Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандартыг шинэчиллээ.


НЗДТГ, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. 

Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өчигдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдлын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.

Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон байна. Харин энэ стандартын дагуу бүрэн шаталттай зуух болон усан халаалтын жижиг зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн юм.

Эдгээр стандартууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг юм.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдлын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавина. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” хэмээлээ.

Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдлын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцлов.
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд таницуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
2
2018.12.17
НҮБ: Утааны асуудалд ХЯЛБАР бөгөөд ХУРДАН шийдэл байхгүй
3
2018.10.25
Бээжин хотынхон агаарын чанараа сайжруулж байгаа туршлагаасаа хуваалцаж байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
16
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.