Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Барселона” Парист бут ниргүүллээ

Луис Энрикегийн “Барса” дахь үе өндөрлөж магадгүй боллоо.


Өчигдөр шөнө “Аваргуудын лиг”-ийн 1/8 финалын эхний хоёр тоглолт явагдлаа. Францын “ПСЖ” нутагтаа алдарт “Барса”-г 4:0 ялж, түүхэн амжилт тогтоосон. “ПСЖ” тус тэмцээний түүхэнд каталончуудын хаалганд дөрвөн бөмбөг оруулсан 6 дахь баг боллоо. Өмнө нь Италийн “Милан", Украины “Динамо” Киев, Испанийн “Валенси”, Английн “Челси”, Германы “Бавари” багууд “Барса”-д 4 бөмбөг оруулж байв.

“ПСЖ” Франц – “Барселона” Испани 4:0 (2:0, 2:0)
2017.02.14 “Парк де Пренс”
Гоол: 1:0 – 18 Ди Мария, 2:0 – 40 Дракслер, 3:0 – 55 Ди Мария, 4:0 – 71 Кавани.

“ПСЖ” – Трапп, Менье, Маркиньос, Кимпембе, Курзава, Верратти (Нкунку, 70), Рабьо, Матюиди, Ди Мария (Лукас Моура, 61), Кавани, Дракслер (Пасторе, 86).
“Барселона” – тер Стеген, Серхи Роберто, Пике, Умтити, Альба, Андре Гомеш (Рафинья, 58), Бускетс, Иньеста (Ракитич, 73), Месси, Суарес, Неймар.
Шар хуудас: Рабьо (3), Андре Гомеш (33), Бускетс (62), Рафинья (74).

 

Луис Энрикегийн “Барса” дахь үе өндөрлөж ч магадгүй боллоо. Учир нь хүчтэй өрсөлдөгчтэй талбай дээр нь тоглох гэж очсон “Барса” ямар тактик баримталсан нь ойлгомжгүй. Тоглолтын эхнээс л “Барса” маш удаан, францчуудын прессингэд бөмбөгөө байнга алдаж байсан нь их тоогоор ялагдахын цондон байлаа. “ПСЖ” эхний үед хаалга руу 11 удаа цохисноос 9 цохилтоо торгуулийн талбайн дотроос хийсэн гэхээр испаничууд ёстой л “балбуулжээ”. “Севилья”-д олон жил ажилласан Унаи Эмери харин “Барса”-гийн эсрэг хэрхэн тоглохоо мэдэж байлаа. Түүний өгсөн “Барса”-д бөмбөг эзэмшүүлэхгүй, прессинг хийх үүргийг “ПСЖ”-гийн бүх тоглогч үг дуугүй, ягштал биелүүлсэн юм. Тоглолтын дараа Серхи Бускетс “Тэд биднээс илүү бэлтгэсэн байлаа. “ПСЖ” илүү тоглосон. Биеийн бэлтгэл, тактикаар тэд биднийг даван гарсан” гэж хэлсэн нь нэгийг өгүүлж байгаа биз. Магадгүй Луис Энрикег шүүмжилж байж болох. Ер нь айлын талбайд очихдоо Месси, Неймар, Суарес гурвалыг заавал хамт гаргах албагүй, хамгаалалтандаа анхаарал хандуулж болох байлаа. Ядаж байхад энэ өдөр Кавани, Ди Мария нарын төрсөн өдөр тохиосон юм. Ди Мария хоёр, Кавани нэг гоол хийж, өөртөө бэлэг барьсан.

Лео Месси, Луис Суарес, Неймар нар хаалга оносон цохилт ганцыг ч хийгээгүй төдийгүй Месси өрсөлдөгчийн торгуулийн талбайд бөмбөгөнд хүрээгүй, Суарес хаалга руу цохих оролдлого хийгээгүй статистик гарсан байна. Довтлогч нарт бөмбөг очихгүй, очсон ч Парисын хамгаалагчид хурдан шуурхай таслан хамгаалж байсан тул энэ үед л дасгалжуулагч сэлгээ хийж, багаа сэргээх ёстой байсан. Хариу тоглолтод “Барселона” хэрхэн бэлтгэхээс бүх юм шалтгаална. “Аваргуудын лиг”-т эхний тоглолтод 0:4 ялагдсан баг дараагийн шатанд шалгарч байсан түүх байхгүй. Луис Энрике “Бид таван гоол оруулах ёстой. Би тоглогчдоо чадна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн. Тоглогчиддоо найдаж болох ч дасгалжуулагч хүн өөрөө юм хийхгүй бол бас л хэцүү билээ.
 “Бенфика” Португал – “Борусси” Д Герман 1:0 (0:0, 1:0)
2017.02.14 “Эштадиу да Луш”
Гоол: 1:0 – 48 Митроглу.

“Бенфика” – Эдерсон, Нелсон Семеду, Луизао, Линделеф, Элизеу, Сальвио, Пицци, Фейса, Каррильо (Аугусто, 46), Митроглу (Хименес, 75), Рафа Силва (Серви, 67).
“Борусси” Д – Бюрки, Пишчек, Папастатопулос, Бартра, Дурм, Дембеле, Вайгль, Геррейру (Пулишич, 82), Шмельцер, Обамеянг (Шюррле, 62), Ройс (Кастро, 82).
Шар хуудас: Фейса (63), Шмельцер (74), Пулишич (84), Бартра (90).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
43
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.