Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Зээлийн асуудал удааширч байгаад санаа тавихыг Элчин сайд Ахмет Язалаас хүсчээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд, манай хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжит нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байгааг онцлов.  

Хоёр талын улс төрийн харилцаа өндөр төвшинд сайн байгаа, одоо харин Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг энэ төвшинд хүргэх нь чухал байгааг Элчин сайд Ахмет Язал дурдаад Элчин сайдын томилолтын хугацаанд үүний төлөө өөрийн зүгээс чадах бүхнээ хийнэ гэлээ.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл  баримтлах бодлогын хүрээнд энэ асуудлыг тодорхой хугацаанд хойшлуулахаар шийдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн Улаанбаатарт ажиллаж буй турк сургуулиудын талаарх бодлого, арга хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тэнд суралцаж буй 2000 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх, эдгээр сургуулийн асуудлыг ч, сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагааг ч Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлов.

2013 онд  Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоганы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Туркын “Эксим” банкнаас олгохоор тохирсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 500 саяас нэг тэрбум ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаад санаа тавьж ажиллахыг Элчин сайд Ахмет Язалаас хүсчээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
32
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.