Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрчүүдийн ЗААВАЛ ҮЗЭХ 8 кино

Эрэгтэй хүн бүрийн амьдралд тулгардаг асуудлыг харуулсан, дурсамж сэргээх 90-ээд оны кино ч энэ жагсаалтанд багтсан.


Та олон ангит эдгээр киноноос найз нөхөд, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийн тухай мэдээд зогсохгүй аюул, адал явдалтай нүүр тулж буй мэдрэмжийг авах болно. Эрэгтэй хүн бүрийн амьдралд тулгардаг асуудлыг харуулсан, дурсамж сэргээх 90-ээд оны кинонууд ч мөн энэ жагсаалтанд багтсан.

Юнивишний “Кино багц” цэснээс та нэг киноны үнээр нэг ангит болон олон ангит 100 гаруй  Монгол киног бүтэн сарын турш хязгааргүй үзэх боломжтой болжээ. Мөн олон ангит киноны эхний ангийг төлбөргүй үзэх боломжтой. Та эдгээр киног заавал сонирхож үзээрэй.

1. Аймшигтай нүүдэл

Монголын нийгэмд бугласан муу муухай, шударга бус байдлыг энэ киногоор харуулахыг зорьжээ. Эрх мэдэлтэй цөөн хүний өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлсэн тогтолцоонд бид хэрхэн амьдарч байгаа, бидний амьдрал өдөр өнгөрөх тусам хэрхэн доройтож байгааг шүүмжилсэн гэж киног бүтээгчид онцолсон. Эрчүүдийн тэсч, туулж гардаг зүйлийг, нууж хаах зүйлгүй үнэн бодит байдлыг, ямар ч гоёл чимэггүй түүхийг үзэхийг хүсвэл энэ киног заавал сонирхоорой.

2. Мөрөөдлийн хөлөг онгоц

Нэгэн цаг үе хүн бүхнийг зурагтын өмнө уяж чадсан уг бүтээлийг та хайгаад олохгүй байсан бол бүтнээр нь үзэх боломжтой боллоо. Залуусын оюутан нас, хайр дурлал, нөхөрлөл гээд эрчүүдийн туулж өнгөрүүлдэг оюутан насыг харуулж, дурсамж сэргээсэн энэ киног дахин үзэхэд харамсахгүй.

3. Гэрлэн дохио

Гэрлэн дохионы гурван өнгөөр илтгэсэн эрчүүдийн амьдрал. Тэдний амьдрал, зан төлөвийг энэ гурван өнгөөр зүйрлэн бүтээжээ. Тэдний хөгжилтэй, бүтэлгүй, сургамжтай түүх танд ихийг ухааруулах биз ээ.

4. Гурван найз

Найз нөхөд ихэвчлэн яагаад нэг нэгнээсээ өөр байдаг юм бол? Зарим нь найзуудаа уриалан дууддаг удирдагч байхад нөгөө нь гэнэн, хөгжилтэй нь, аль эсвэл будлианы эзэн, хүүхэмсэг нэгэн байх нь бий. Гэхдээ найзууд бие биеэ нөхдөг учир ийм байх нь магадгүй ертөнцийн зүй тогтол байж мэдэх. Эрчүүдийн нөхөрлөл, мөн тэдэнд тулгардаг асуудлууд, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн энэ кино таныг огтхон ч уйдаахгүй.

5. Хөгжилтэй гэр бүл

Анги болгон нь өөр үйл явдалтай, үзэх болгонд тэс өөр кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг нь энэ цувралын онцлог. Гэр бүлийн гишүүдийн харилцаа, өдөр тутмын амьдрал, саад бэрхшээл гээд айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдтэй холбоотой бүхий л зовлон, жаргалыг та эндээс харна.

6. Мөрдөгч

Өдөр тутам аюултай нүүр тулдаг “тусгай хүмүүсийн” ертөнцөөр аялж, аймшигтай гэмт хэрэг, муу муухайтай мөр зэрэгцэн тэмцэхийг хүсэж байна уу? Эрэгтэй хүн бүр бусдыг хамгаалах, асуудлыг шийдэх гэсэн төрөлхийн араншинтай байдаг. Тийм ч учраас цагдаагийн албан хаагч болон иргэдийн харилцааг харуулж, учир битүүлэг гэмт хэргүүдийг хэрхэн илрүүлж байгааг нэн сонирхолтойгоор харуулсан энэ кино эрчүүдийн сонголт мөн. Та зөвхөн гадаадын гэмт хэргийн, триллер киног үздэг юм биш биз? Тийм бол энэ кино танд таалагдана. Та ер уйдахгүй.

7. Хайрын эрэлд

Та бүсгүй хүнийг ойлгохыг хүсдэг үү? Эмэгтэй хүн гэдэг эмзэг бас нууцлаг. Бүсгүйчүүд туулж өнгөрүүлснээ сэтгэлдээ хайрцаглаж,  зарим мэдрэмжээ нуучихдаг талтай. Тэдний тархинд ямар бодол эргэлдэж, юу мэдэрдгийг багахан ч гэсэн ойлгохыг хүсвэл энэ киног үзээрэй. 

8. Хувь тавилангийн ээдрээ

Бид ажилд орохдоо гурван үеийн намтраа илгээдэг. Бидний хувьд онц чухал биш байж мэдэх энэ баримт энэ киноны гол дүрүүдийн  хувьд хувь тавилангийнхаа ээдрээг тайлах сэжим болно. Өөр өөр үзэл бодолтой залуус нийлэн ажил эхлүүлэхдээ ажил, амьдрал бүхий л талаар эгнэгт холбогдоно гэж төсөөлөөгүй. Хувь тавилангийн ээдрээ бүрийг тайлж яваа эр хүн та тэдний хувь тавилан хааш эргэхийг, учир битүүлэг үйл явдлууд хэрхэн тайлагдахыг үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
9
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.