Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүх цаг үеийн хамгийн бат бөх утас “Нокиа 3310”-н шинэ загварыг энэ сарын 26-нд танилцуулна

Нокиа гар утас үйлдвэрлэгч компанийн зүгээс энэ сарын сүүлчээр “Нокиа 3310” утсыг дахин худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдлээ.


Нокиа гар утас үйлдвэрлэгч компанийн зүгээс энэ сарын сүүлчээр “Нокиа 3310” утсыг дахин худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдлээ.

Нокиа 3310 нь анх 17 жилийн үйдвэрлэгдэж байсан ба маш бат бөх, цэнэгээ сайн барьдаг гэдгээрээ хэрэглэгчддэд өндрөөр үнэлэгддэг байв.  

“iPhone”-ний сэргэн мандалт, ухаалаг утасны эрин зуун эхэлснээр өнгөгүй дэлгэцтэй Нокиа 3310 утас хэдэн жилийн өмнө “мода”-наас гарсан юм.

“HMD Global”, “Finnish” компаниудаас 3310 утасны “орчин үеийн хувилбар”-ыг 2 дугаар сарын 26-нд Испанийн Барселон хотноо болох “Mobile World Congress” гар утас үйлдвэрлэлийн чуулганы үеэр танилцуулах гэж буйгаа мэдэгдлээ.  

Шинээр гарах 3310 утас анхны хувилбар дээр тулгуурласан байх бөгөөд илүү сайжруулсан гэхээсээ илүү “төгс” хувилбар нь байна гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа ч одоогоор утас ямар онцлог, “ид шид”-тэй байх тухай мэдээлэл хараахан өгөөгүй байгаа аж.

Нокиа 3310 утас өнгөт дэлгэц, камер, аппликешнуудтай байх эсэх нь баттай биш байгаа ч гол онцлог, бас дэвшилттэйгээр эргэн ирэх болов уу хэмээн салбарынхан, болон сонирхогчид таамаглаж суугаа гэнэ.  

Европт худалдаалагдах үнийн хувьд 59, 63, 50 евро байх гэнэ. Гэсэн ч хэзээ, хаана худалдаалагдаж эхлэх нь мөн л нууц хэвээр байна.

“HMD Global” компанийн төлөөлөгч энэ бүхнийг таамаглал, цуу ярианы аль нь болохыг баталсан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.   

“Mobile World Congress” 2017 оны 2-р сарын 27-оос 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулаглагдах ба “Нокиа 3310”-ийг тойрсон шуугиан, таамаг, цуурхал энэ үеэр батлагдах эсэхийг хүлээх л үлдэж байна хэмээн цахим орчинд бичсээр байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
44
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.