Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Рио тинто”-гийн удирдлагын багт багтсан Б.Болдын хэлсэн ГАЙХАЛТАЙ 10 эшлэл

Монголын ажлын орчин, залуучуудын эрч хүч асар их. Дэлхийн бусад оронд ийм энергитэй орчин байхгүй шүү дээ.


“I am Bold Baatar. Chief executive of Rio Tinto’s Energy and Minerals... I am from Mongolia” гэж уул уурхайн гигант “Рио тинто” компанийн удирдлагын багт багтсан монгол эрхэм Б.Болд илтгэлээ эхлүүлэв. Тэрбээр Африкт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад “Рио тинто” группийг төлөөлөн оролцож байгаа нь энэ. 

 

 

Оюутолгой төслөөр барагцаалж бид “Рио тинто” компанитай танилцсан бол дэлхийн дахинд тэднийг уул уурхайн хоёр дахь том компани гэдгээр андахгүй. Тэгэхээр тус компанид энгийн ч нэг алба хашилгүй, удирдлагын багт ажиллаж байгаа нь Б.Болдыг дан ганц Монгол гэхээс илүүтэй бөмбөрцгийн амжилттай яваа эрхмүүдийн нэг болгож буйг уншигч Та анзаарч буй биз ээ.

Б.Болдын тухай олон нийтэд ил болсон тийм ч их мэдээлэл байхгүй. Гэхдээ “Алтандорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болд гэвэл нэг хэсэг нь таньж мэднэ. Эсвэл “Ньюком” буюу “Мобиком”-ын Б.Болд гэвэл мэдэх хүн  гарч ирж болох юм. Ямартай ч Монголын нөлөө бүхий хүмүүсийн залуу насны мөрөөдөл болсон Уолл Стрийтэд Б.Болд ажиллаж явжээ. Түүний 10 жил ажилласан хөрөнгө оруулалтын JPMorgan банк 100 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй юм. Харьцуулахад, Монголын хамгийн том хөрөнгө оруулалттай Оюутолгой төсөл 10 гаруй тэрбум ам.долларынх. 

Түүний товч намтарыг танилцуулж байна. 

1994 он - ШУТИС-ийн харъя КТМС-ийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. 
1994 он - Азийн хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлсэн. 
1996-1999 он - АНУ-ын Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. 
1999-2009 он - АНУ-ын хөрөнгө оруулалтын JPMorgan анкны Нью-Йорк, Лондон, Хонконг зэрэг дэлхийн санхүүгийн төвүүд дэх салбаруудад ажиллаж, хөрөнгө оруулалтын мэргэжилтнээс албаны гүйцэтгэх захирал хүртэл ажилласан. 

Тэрбээр 2010 онд эх орондоо гэр бүлээрээ нүүн ирж, “Ньюком” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байв. Үүний дараа “Алтандорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2013 онд “Рио тинто” компанийн удирдлагын багт орсон байдаг. 

Ингээд бөмбөрцгийн хэмжээний том компанийн удирдлагын багт ажилладаг Б.Болдын хэлсэн ГАЙХАЛТАЙ 10 эшлэлийг хүргэж байна. 

1. Монголын ажлын орчин, залуучуудын эрч хүч асар их. Өдөр болгон шинэ санаа дүүрэн. Ирээдүйд тэмүүлсэн амьдралын өлсгөлөн гэх юм уу даа. Дэлхийн бусад оронд ийм энергитэй орчин байхгүй шүү дээ.

2. Америкт ажиллаж байхад америк хүн шиг болж, соёлыг нь шингээх хэрэгтэй болсон. Өөрийгөө гадаад хүн гэж яривал америкт үйлчлүүлэгчид хүлээж авдаггүй байсан юм. Тиймээс аялагагүй ярих хэрэгтэйгээс эхлээд яг л америк хүн шиг болох хэрэгтэй болсон. Харин Лондонд ажиллахад тэс өөр шүү дээ. Жинхэнэ метрополис болсон газар юм билээ. Тэнд монголоороо байхад таатай ханддаг. Испани, Франц бүр арабуудтай хүртэл ажиллахад монгол хүн гэдгээр минь хүлээж авдаг нь сайхан санагддаг байлаа. Харин Оросд ажиллах нь Америкт ажиллахаас ч долоон дор байсан шүү. 

3. JPMorgan банкинд байхад хийж байсан гэрээнүүдийн хамгийн бага нь 100-150 сая ам.долларын хэмжээтэй байсан. Хамгийн том нь 20, 30 тэрбум ам.доллар гэх мэт өндөр дүнтэй яригдана л даа. 

4. Банкир хүн үйлчлүүлэгчтэй л харьцдаг. Монголд явж байгаад өөрийн нэг үйлчлүүлэгчтэйгээ тааралдсан юм. Тэр хүн “Intelsac” компанийнх. Тус компани өөрийн нэр дээр 2-3 бондтой байсан санагдаж байна. Эзэмшил нь солигдоход бондыг буцаж дуудах гэх мэтээр ялгаатай бондтой байсаэ. Энэ компанийг худалдаж авах санхүүжилтийг хийснээс хойш 12 сарын дараа эргүүлээд IPO хийсэн. IPO хийхэд анхны хөрөнгө оруулагчид хувьцаагаа бараг 1.5 дахин өсгөж зарсан байдаг. Богино хугацаанд 50 орчим хувийн ашиг хөрөнгө оруулагч олсон гэсэн үг. 

5. Хөрөнгө оруулалтын банк гэдэг нь зуучлагч шүү дээ. Нэг талд хөрөнгө оруулагчид бий. Харин нөгөө талд хөрөнгө хүссэн компаниуд бий. 

6. Монголын компанийн хууль болон засаглал гэх мэт нь Орос, Казахастанаас хамаагүй давуу л даа(2011 онд өгсөн ярилцлага). Хувьцаа нийлүүлэгчдийн соёл хараахан Монголд бүрдээгүй байна. Зарим зүйлээр илүү, зарим зүйл нь хөгжих ирээдүйтэй байгаа. 

7. Хувийн хэрэгцээгээр хангалуун болсныхоо дараа Монголдоо ирье гэж бодож эхэлсэн. Би Америк эсвэл Лондонд сайхан амьдарч болно. Гэхдээ хүнд нийгмийн харилцаа асар их дутагддаг юм билээ. Ялангуяа гадаадад амьдарч байгаа монголчууд үүнийг сайн мэдэх байх аа. Мэдээлэл авахын тулд Монголоос ирсэн хүний хэлийг нь сугалах шахдаг. Ингээд яах гэж амьдарч, юу хийж байгаагаа өөрөөсөө асууж эхэлсэн юм даа. Манай хүүхэд ч тухайн үед жаахан байсан. Тиймээс эхнэртэйгээ ярилцаж байгаад Монголдоо ирэхээр шийдсэн. Надаас авах юм байвал Монголдоо өгөх юмсан гэж бодоод, гэр бүлээрээ нүүж ирсэн. 

8. Урт хугацаандаа үндэсний тэргүүлэх, хариуцлагатай компанийн жишгийг бий болгохоор ажиллаж байна.

Б.Болд жиргээнд тийм ч идэвхтэй биш. Цөөн тооны ч, Монголын нийгэмтэй холбоотой жинтэй үгнүүд хэлж байсныг хүргэж байна. 

9. Яагаад орлогоо үзэн ядна вэ?

 

 

10. Уул уурхайн супер цикл дууссан тухай 2013 онд тэрбээр жиргэснийг Та харж байна.  Харин монголчууд  энэ талаар 2015 оны эхэнд Монгол Улсын сайд асан М.Энхсайханг ярьж эхлэхэд анхаарч эхэлсэн юм. Эргэн сануулахад, тухайн үед М.Энхсайхан Монголын Засгийн газрыг төлөөлж “Mongolian mining corporation” түншлэлтэй Тавантолгойн хэлэлцээг хийж байсан.

 

 

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.