Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мөнгөө хэмнэж сурах хялбар 10 арга

Одоо цагт чадах чинээгээрээ мөнгөө хэмнэхэд анхаарах нь юунаас ч илүү чухал юм. Эдгээр аргууд нь таныг мөнгөө тогтмол хэмнэхэд туслах болно. Та яг одооноос эхлээрэй.


Одоо цагт чадах чинээгээрээ мөнгөө хэмнэхэд анхаарах нь юу юунаас илүү чухал. Эдгээр арга нь таныг мөнгөө тогтмол хэмнэхэд туслах болно. Та яг одооноос эхлээрэй.

1. Мөнгөтэйгөө "болзох" цаг гаргаарай

Мөнгөндөө цаг гарга. Хэрэв Та санхүүгийн амьдралаа илүү сайжруулхыг хүсэж байвал мөнгөө тоолох, тооцоолоход цаг гаргах ёстой. Долоо хоногтоо нэг л удаа мөнгөө юунд зарцуулах төсвөө тооцоолж мөн хэр зэрэг мөнгө зарсанаа мэдэх нь чухал юм.

2. Долоо хоногт хэрэглэх хүнсээ урьдчилан бэлд

Амралтын өдрөөр ирэх долоо хоногт хэрэглэх  хүнсээ бэлтгээрэй. Энэ нь мөнгө хэмнэх сайн арга юм. Үргэлж гадуур хооллох нь таны халаасыг мэдэгдэхгүйгээр хоосолдог.  

3. Гэртээ фитнессээр хичээллэцгээе

Биеийн галбиртаа санаа тавина гэдэг чухал зүйл. Хэдий тийм боловч бид фитнессд явах гэж сар бүр мөнгө төлдөг. Үүний оронд гэртээ, интернэтээр дуртай дасгалаа хайж олоод, хүссэн үедээ хийж болно шүү дээ.

4. Кофе шопт өнгөрүүлдэг цагаа багасга

Сүүлийн үед кофе шопт цагийг өнгөрүүлдэг хүмүүс их болсон. Долоо хоногийн цөөн хэдэн өдөрт гадуур кофе ууж суухад л хангалттай. Бусад үед гэртээ гараа гарган сайхан кофе найруулж уугаарай.

5. Илүү их ажилла

Дэлгүүр хэсэж, мөнгө үрэх завгүй болтлоо ажиллаад үз. Мөнгө үрэхгүй харин ажлын карьераа өсгөх боломжтой болно.

6. Гоо сайхны талаар зөвлөгөөг интернэтээс ав

Гоо сайхандаа анхаарна гэдэг үнэхээр чухал. Гэхдээ гоо сайханд орох, маникюр, педикюр, массаж хийлгэх зэрэг нь их зарлагатай. Өөрөө хийж сурвал их мөнгө хэмнэнэ. Гоо сайхны зөвлөгөө авах олон блог бий. Тиймээс гэртээ, гарын доорхи материал ашиглаад гоо сайхандаа анхаарч болно шүү дээ.

7. Бэлэг бэлдэхдээ бүтээлч байцгаая

Гэр бүлийн гишүүд, найз нөхөддөө өөрийн гараар хийсэн бэлэг өгөөрэй. Сэтгэл шингэсэн бас өртөг багатай сайхан бэлэг байх болно.

8. Тооноос илүү чанарыг эрхэмлэ

Хоол хүнс, хувцас , электрон бараа болон бусад бүх зүйлийг авахдаа энэ дүрмийг баримтла. Эхлээд мөнгө зарах шаардлага гарах ч чанартай бараа авснаар Та мөнгөө удаан хугацаанд хэмнэх болно.

9. Эдийн засгийн тухай ном унш

Мэдлэг бол хүч. Мөнгөний талаар ихийг мэдэх бүр Та илүү их мөнгөтэй болох боломжтой болно.

10.  Нэг л удаа амьдарна гэдэг бодлоо толгойноосоо авч хая

Одоо цагт амьдрах, мөч бүрийг мэдрэх нь чухал. Гэхдээ ирээдүйд бэлэн байх нь ч дутахааргүй чухал. Бүх зүйлд тийм гэж хэлэхээ түр азнаад, ирээдүйгээ төлөвлөөрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.