Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Итали, Франц болон Нью-Йорк хотоор ХАМГИЙН хямд зардлаар аялах зөвлөгөө

Дэлхийн олон орноор аялаж байсан хүмүүс хамгийн хямд зардлаар өртөг өндөртэй гурван орнуудаар аялах өөрсдийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.


Санхүүгийн бэрхшээлээс болж бидэнд дэлхийн гайхамшигт газруудаар аялах боломж төдийлэн олддоггүй хэмээн ихэнхи хүн боддог. Гэвч хүн бүрт мөнгөө хэмнэх маш олон арга зам байдаг. Дэлхийг тойрон аялах мөрөөдлөө биелүүлэхийн тулд одооноос хуримтлал үүсгээрэй. Дэлхийн олон орноор аялаж байсан хүмүүс хамгийн хямд зардлаар өртөг өндөртэй гурван орноор аялах өөрсдийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Таны аялахыг хүсдэг газруудын жагсаалтад Итали, Франц, Нью-Йорк ордог бол та анхаарлаа наашаа хандуулаарай.

Итали

Хэн: Аялалын чиглэлээр бичдэг сэтгүүлч Эрико Фирпо эхнэр Дариус Ариятай хамт Итали улсаар аялсан туршлагаасаа хуваалцаж байна:

Хэмнэлт:  Италийн үндэсний хоол маш баялаг, содон амттай. Гэвч рестораны үнэ нь Парис, Нью-Йорк зэрэг өртөг өндөр газруудаас үнэтэй байдаг. Та мөнгөө хэмнэхийг хүсч байвал гудамжинд байрлах энгийн хоолыг идэхийг санал болгож байна. Зочид буудалдаа бага зардал гаргахыг хүсвэл жуулчид бага ирдэг нэг, хоёрдугаар сард очиход илүү тохиромжтой. Тэртээх 2800 жилийн түүхтэй хөшөө, хуучны дурсгалт газруудаар үнэ төлбөргүй аялаарай. Үндэсний музейд  долоо еврогоор талсалбар худалдан авах боломжтой. Италаар аялахад танд долоо хоног шаардлагатай болно.

 Нью-Йорк

Хэн: Лаура Блоом "Forbes" сайтын сэтгүүлч.

Хэмнэлт:  Аялагч Та АНУ-ын Нью-Йорк хотод очоод жинхэнэ их хотын соёлыг мэдрэх болно. Энэ хот нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй газрын нэг юм. Та аялалд гарахаасаа өмнө хаана очиж байрлахаа сайтар бодох хэрэгтэй. Hostelworld гэх аппликейшныг  утсандаа суулгаснаар 40-69 ам.долларт багтах дунд зэрэглэлтэй жижиг буудал сонгох боломжтой. Мөн айлд байрлаж болно. Хамгийн хямд зардлаар өдрийн хоол авч идвэл 5-8 ам.долларын түргэн хоолыг сонгоорой. Таймс-сквер гудамж, Централ парк, Манхэттены гудамж, Эрх чөлөөний хөшөө, Бруклин гүүрийг үзэхэд танд метроны зардал, Google-ын газрын зураг байхад л хангалттай.

Франц

Хэн: Марсиа Де Сантис "Vogue" сэтгүүлийн сэтгүүлч.

Хэмнэлт: Франц руу аялахын өмнө би өөрийн аюулгүй байдлыг бодон гурван од, орчин үеийн загвартай зочид буудлыг хайсан. Габриэл, Жардиан гэх жижиг, тухлаг хоёр газар хамгийн их таалагдсан. Очих газартаа хүрэхийн тулд такси, метро зэргийг ашиглахгүйгээр алхаж явахыг илүүд үзсэн. Марше Алегри гэх талх бяслагын жижиг мухлагт өдрийн хоолоо иддэг байсан. Мөнгөнд ч хэмнэлттэй.

Эх сурвалж: "Forbes" сайт

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
35
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.