Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“The Voice” шоуны шүүгч болох хамгийн өндөр магадлалтай 6 хүн

“Монгол HD” телевиз “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна. Харин шүүгчид хэн байх бол?


Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох “The Voice” шоуг 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 62 улсад зохион байгуулаад буй.

Тэгвэл энэ сонирхолтой шоуг “Монгол HD” телевиз зохион байгуулахаар болсон тухайгаа өнөөдөр тус телевизийн захирал Ч.Номин албан ёсоор зарлав.

Дахин нэг таатай мэдээ дуулгахад тус телевиз “Fremantle Media” компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгаж, ахин “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийг зохион байгуулах аж. Гэхдээ энэ жил “The Voice”-ийг зохион байгуулж буй тул “Авьяаслаг монголчууд” шоуг бид хүлээх хэрэгтэй болох нь.

Хоёр тэрбум гаруй төгрөгийн өртгөөр бүтээх “The Voice” шоу нь нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай аж.

“Энэ шоунд дуулахыг мөрөөдөгсөд бус, харин жинхэнэ дуулах авьяастай хүмүүс оролцоно” хэмээн Ч.Номин ikon-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр “The Voice” шоу нь дэлхийн өндөр стандартын шоуны загвараар жинхэнэ мэргэжлийн дуучин, мэргэжлийн дуу хоолойн эрэл хайгуул болох нь ээ. Харин энэ шоуны шүүгчид нь мэдээж мэргэжлийн өндөр чадвартай дуучид, хөгжим, шоу ертөнцийн салбарт арвин туршлагатай хүмүүс байх нь гарцаагүй. Тэгвэл UB.LIFE тус шоуны шүүгч болоход хамгийн тохиромжтой хүмүүсийг нэрлэж байна. Та ч бас саналаа коммент хэсэгт бичиж үлдээгээрэй.

1.Төрийн соёрхолт дуучин, “Камертон” хамтлагийн ахлагч, “B production”-ы үүсгэн байгуулагч Д.Болд

Дуучин Болд бол “The Voice” нэвтрүүлгийн шүүгчдийн нэгд зүй ёсоор байх ёстой хүн. Монголын хамгийн нэртэй хөвгүүдийн хамтлагийн ахлагч гэдгээс гадна Монголын дуу хөгжмийн ертөнцөд түүний оруулсан хувь нэмэр арвин их билээ. Өөрөө дуулахаас гадна олон чадалтай залуу дуучдыг төрүүлсэн “B poduction”-ийг үүсгэн байгуулсан. “The Voice” шоуг Д.Болд шиг туршлагатай хүн шүүх нь зүйн хэрэг.

2. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Натур саунд” дуулаачийн курсийн захирал Б.Дашдондог

“The Voice” шоуны шүүгчид оролцогчдыг шүүхээс гадна зөвлөж, тэдэнтэй хамт шоунд оролцдогоороо онцлогтой. Тийм болохоор продюссер байлаа ч өөрөө дуулах чадвартай, туршлагатай хүн байх ёстой. Энэ тодорхойлолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог яг таг тохирно. Монголын рок поп урлагт маш олон жилийн арвин туршлага хуримтлуулсан тэрбээр “Дашка” студийн дэргэдэх “Натур саунд” дуулаачийн курсээсээ маш олон чадварлаг дуучдыг “төрүүлсэн” билээ.

3. Соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука

Шаргал үс, сайхан инээмсэглэлээрээ олны сэтгэлд хоногшсон дуучин Ука энэ шоу нэвтрүүлэгт нэгэн өнгө нэмэх шүүгч болоход хамгийн тохиромжтой хүн болов уу. Түүний эрч хүчтэй, цоглог зан төрх яах аргагүй “The Voice” шоунд байх хэрэгтэй. Мэдээж Укагийн “баг”-т орохыг хүсэх оролцогч дуучин охид олон байх биз ээ.

4. Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриадын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар

Дэлхий дахинд Монголын сонгодог урлагийн нэрийг дуурсгаж, “Чингис хаан” одон гардсан хамгийн анхны хүн болсон дуурийн дуучин Г.Ариунбаатар “The Voice” шоуг шүүвээс энэ нэвтрүүлэг “мэргэжлийн дуу хоолойг олох” зорилгоо биелүүлж чадах болов уу. Хоолойн хүч чадал, хөдөлмөрч чанар нь түүнийг тус шоуны хамгийн шилдэг зөвлөгч, шүүгч, дасгалжуулагч болгож ч мэдэх юм. Гэвч тэр нэртэй театрын гоцлол дуучны ажлаа түр орхиод телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох эсэхийг одоо та бид хэлж мэдэхгүй шүү дээ.

5. ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү

Дуучин Б.Амархүү 2006 онд Оросын “Народный артист” дууны тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд төдийгүй олон улсад дуулах авьяасаараа шагшигдсан тэр “The Voice” шоунд тохирох шүүгч байж ч мэдэх юм. Мөн тэр 2012-2013 оны “Universe Best Songs” тэмцээний шүүгчээр ажиллаж байсан туршлагатай тул муугүй зөвлөгч шүүгч болох магадлал өндөр.

6. Продюссер, дуучин Б.Ангирмаа

Нэгэн үе уянгалаг намуухан дуунуудаараа олны сэтгэлийн утсыг хөндөж явсан продюссер Б.Ангирмаа энэ шоуны хүндтэй шүүчдийн нэг болох магадлал өндөр. Учир нь тэр “Киви” тэргүүтэй сайн яваа олон хамтлаг, дуучдыг продюссерлэж, алдар хүндийн замыг нь зааж өгсөн. Дуучны хувьд ч багагүй туршлагатай нэгэн билээ.

"The Voice" шоу энэ жилдээ багтаж юм уу, ирэх жилээс үзэгчдэд хүрнэ хэмээн "Монгол HD" телевизийн захирал Ч.Номин ярьжээ. Тэгэхээр бид тун удахгүй ахин цэнхэр дэлгэцийн өмнө гэр бүлээрээ цуглан үздэг шоутай болох нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Фото: ATEEZ хамтлагийн Инчон стиль
2
Уржигдар
MAMAMOO хамтлагийн Solar шинэ цомгийн зураг авалтаа Монголд хийжээ
3
3 өдрийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
40
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.