Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн "тачаангуй" Ерөнхий сайд Жастин Трюдогийн талаар таны мэдэхгүй 5 баримт

Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн канад хувилбар гэх нь бий.


Канадын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Жастин Трюдо 2015 онд Эрх чөлөөний намаас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулсан юм. Канадын Ерөнхий сайд асан Пиерре Трюдогийн хүү тэрбээр чадварлаг улстөрч төдийгүй бусдын хайрыг татсан нэгэн ажээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн канад хувилбар гэх нь бий.

  1. Түүний юу юунаас илүү хүсдэг зүйл нь сайн аав байх.

Трюдо өөрийн вебсайтдаа “Миний  бүхнээс илүүтэйгээр хүссэн зүйл бол аав болох. Тэр дундаа хамгийн сайн аав болох. Миний аав онцгой, үлгэр жишээ хүн байсан учир би ч хүүхдүүддээ тийм эцэг байхыг хүссэн” хэмээн бичиж байжээ. Өдгөө 46 настай Трюдо Канадын телевизийн хөтлөгч Софи Григортой гэрлэсэн ба тэд гурван хүүхэдтэй.

  1. Трюдо боксын тэмцээнд оролцож байжээ

Хорт хавдрын судалгаанд зарцуулах хөрөнгө босгох хандивын тэмцээнд 2012 онд оролцож гурван раундад ялалт байгуулж байжээ.

  1.  Утга зохиол судлаач мэргэжилтэй Ерөнхий сайд

Жастин Трюдогийн хамгийн анх эзэмшиж байсан мэргэжил бол утга зохиол судлаач. Тэр MCGill их сургуулийг утга зохиол судлаачийн бакалаврын зэрэгтэй дүүргэж, дараа нь боловсролын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ.Ванкувер хотод багшилж байгаад инженерээр дахин суралцаж, хамгийн сүүлд хүрээлэн буй орчны чиглэлээр суралцсан байна.

  1. Жастин Трюдо кинонд тоглож байсан

Тэрээр 2007 онд дэлхийн нэгдүгээр дайны тухай хоёр хэсэгтэй цуврал кинонд түүхэн дүр буюу Канадын цэргийн офицер, домогт баатар Квебекийн дүрд тоглож байсан.

  1. Феминист

Трюдог сонгуульд ялалт байгуулсан цагаас түүний хувийн амьдрал, улс төрийн карьер зэргийг дэлхий нийтээр ихэд сонирхох болсон байна.

Тэрбээр 2016 оны гуравдугаар сард НҮБ-ын Нью-Йорк дахь төв оффист хүйсийн тэгш эрх сэдвийн дор зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн чуулганд оролцож феминист үзэлтэн гэдгээ тунхаглаж байв. Эмэгтэйчүүд түүний сэтгэл татам инээмсэглэл, царай төрхөөс гадна шүтэн бишрэх шалтгааны нэг нь энэ ажээ.

Эдгээр таван баримтаас гадна түүнийг муу “гар баригч” ч гэдэг. Учир нь тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Мексикийн ерөнхийлөгч Энрике Пина Нието нартай гар барих үедээ жаахан “будилжээ”.

Жастин Трюдог эмэгтэйчүүдийн хувьд төгс хүн гэж хэлж болох бөгөөд сэтгэл татам Ерөнхий сайдыг хаа явсан газар шүтэн бишрэгчид нь хүрээлж байдаг.  

 

 

 

Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч түүний өмнө ичингүйрч, сэтгэл татагддаг ч байж магад.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
25
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.