Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг шийдлээ

Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.


Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдлээ. Үүнд улсын нөөцөөс гаргах бараа, тэдгээрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшгийн голомтод ажилласан онцгой байдал, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах зардлууд багтаж байгаа юм.

Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 /нэг тэрбум долоон зуун найман сая нэг зуун арван найман мянга таван зуун хорин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, энэхүү тогтоолд заасан барааг 2017 оны III улиралд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын  Шадар сайдад даалгалаа. 

Тогтоолын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аврах, гал унтраах ангид шуурхай албаны “УАЗ-31519” маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт шуурхай албаны “УАЗ-22069” маркийн автомашин, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 тонны “Потон” маркийн автомашин зэрэг бусад зардлыг  улсын нөөцөөс гаргаж, энэ оны гуравдугаар улиралд буцааж нөхөн бүрдүүлэх юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
26
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.