Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ оны хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоов

“Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ.


Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166500, хангайн бүсэд 173500, төвийн бүсэд 166200, зүүн бүсэд 165700, Улаанбаатар хотод 185300 төгрөг байх юм. 

Шинэчилсэн түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг.

“Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж хуулинд заасан байдаг. Хэрэглээний доод хэмжээ нь хүний нэн тэргүүний, зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
19
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.