Хайх зүйлээ бичнэ үү

мин

Арсен Венгерийн “Арсенал” 1-5

Тоглогчид өөрчлөгдөн, дасгалжуулагч солигдсон ч энэ хоёр багийн тулаанд Германы аваргууд л хождог.


Европын “Аваргуудын лиг”-ийн шилдэг 16 багийн өрсөлдөөн үргэлжилж байна. Өнөөдөр өглөө Мюнхен, Мадрид хотуудад хоёр тоглолт явагдлаа.  
Английн “Арсенал” Германы “Бавари”-г ялж чаддаггүй уламжлал олон жил үргэлжилж байна. Тоглогчид өөрчлөгдөн, дасгалжуулагч солигдсон ч энэ хоёр багийн тулаанд Германы аваргууд л хождог. Сүүлийн хэдэн жилд болж байгаа бүх тулаанд ялагдсан хашир дасгалжуулагч Арсен Венгерийн цаашдын хувь заяаг энэ тоглолт шийдвэрлэсэн ч байж болох юм. Арьен Роббен сурснаараа баруун жигүүрээс догонцон гүйж ирээд, нөгөө л зүүн хөлөөрөө торгуулийн талбайн гаднаас нөгөө л цохьдгоороо цохьсон. Гоол ч орсон.

Гэхдээ англичууд эхний үед тоог тэнцүүлж чадсан. Харин сүүлийн хагасын эхэнд төвийн хамгаалагч Лоран Косьелни гэмтэж, талбайг орхисон, дээр нь “Бавари” баг ахлагч Ламдаа зодог тайлахад нь “Аваргуудын лиг”-ийн Цом бэлэглэх зорилгоо биелүүлэхээр ханцуй шамлан дайрсан зэргээс тоглоотын харьцаа 5-1. Роберт Левандовский, Тиаго Алькантара хоёр удаа, сэлгээгээр гарч ирсэн Томас Мюллер нар Оспинагийн хаалгыг бөмбөгөөр мялааж, дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон. Гурван долоо хоногийн дараа Лондонд тэнгэр нурж,  дэлхий сөнөхгүй л бол “Арсенал” дөрвөн гоолын зөрүүг арилгаж чадахгүй.
“Бавари” Герман – “Арсенал” Англи 5:1 (1:1, 4:0)
2017.02.15 “Альянц-Арена”
Гоол: 1:0 – 11 Роббен, 1:1 – 30 Санчес, 2:1 – 53 Левандовски, 3:1 – 56 Алькантара, 4:1 – 63 Алькантара, 5:1 – 88 Мюллер.

“Бавари – Нойер, Лам, Мартинес, Хуммельс, Алаба, Шаби Алонсо, Видаль, Роббен (Рафинья, 88), Алькантара, Дуглас Коста (Киммих, 84), Левандовски (Мюллер, 86).
“Арсенал” – Оспина, Бельерин, Мустафи, Косьельни (Габриэл, 49), Гиббс, Коклен (Жиру, 77), Жака, Ивоби (Уолкотт, 66), Озил, Окслейд-Чемберлен, Санчес.
Шар хуудас: Мустафи (15), Хуммельс (26), Санчес (33), Джака (60), Лам (83).

 

Марадона тус болсонгүй

Италийн “Наполи”-г Европын тавцанд гаргаж байсан домогт Диего Марадона Мадрид хотноо морилж, багаа дэмжсэн. Хэдий италичууд ялагдсан ч айлын талбайд оруулсан бөмбөгнийхөө ачаар дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалан үлдсэн.
“Реал” Мадрид Испани – “Наполи” Итали 3:1 (1:1, 2:0)
2017.02.15 “Сантьяго Бернабеу”
Гоол: 0:1 – 8 Инсинье, 1:1 – 18 Бензема, 2:1 – 49 Кроос, 3:1 – 54 Каземиро.

“Реал” Мадрид – Навас, Карвахаль, Варан, Рамос (Пепе, 71), Марсело, Модрич, Каземиро, Кроос, Хамес (Васкес, 76), Бензема (Мората, 82), Роналду.
“Наполи” – Рейна, Хюсай, Альбиоль, Кулибали, Гулям, Зелиньски (Аллан, 75), Диавара, Хамшик (Милик, 84), Кальехон, Мертенс, Инсинье.
Шар хуудас: Рамос (17), Зелиньски (38), Модрич (52), Мертенс (76).

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
30
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.