Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шуурхай: Moody’s Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй


ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хугацаандаа багтаж хамрагдаж чадахгүй гэж Moody’s тооцож байна. Тиймээс Монголын зээлжих зэрэглэлийг CAA1 ангиллаас бууруулж магадгүй тухай “Reuters” мэдээлжээ. “Moody’s Монголын зээлжих зэрэглэлийг дахин  бууруулж магадгүй” гэсэн гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.   

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй гэж зарласан нь тус улсын Засгийн газрын баталгаатай бондын эргэн төлөлт анхаарлын төвд байгаатай холбоотой юм. 

Монголын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын хугацаа гуравдугаар сарын 21-нд дуусна. Гэхдээ бондын эргэн төлөлтийг хийх эсэх нь эргэлзээтэй байгаа учраас Засгийн газар нь хөдөлж эхлээд байна. 

Улаанбаатар нь БНХАУ болон ОУВС-тай хэдийнэ хэлэлцээд эхэлсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид ОУВС-гийн хөтөлбөрт бондын эргэн төлөлтөөс өмнө хамрагдаж, хэлэлцээр хийж чадахгүй байх гэж бодож буй юм. 

Moody’s агентлагаас “Ямар ч яриа хөөрөөгүй гаргасан Засгийн газрын баталгаа” гэж тэмдэглэжээ. Энэ нь Хөгжлийн банкны бондыг хэлж буй хэрэг юм. Тус бонд нь дефолт зарлах төлөвтэй байгаагаас болж Moody’s Монголын зээлжих зэрэглэлийн CAA1 ангилалд оруулсан байдаг. Ингэснээр маш өндөр эрсдэлтэй буюу “junk bond” болсон юм. 

“Богино хугацааны Монголын зээлжих зэрэглэлд дээрх Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдвэрлээгүй нь заналхийлж байгаа. Гэхдээ тус улс ОУВС-тай хэлэлцээр хийж буй” гэж Moody’s-ийн тайланд тэмдэглэжээ. 

Түүнчлэн Хөгжлийн банкийг дэмжихгүй бол зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж бичсэн байна. “Хөгжлийн банкны бонд нь Монголын Засгийн газрын өөрийн зээлжих зэрэглэл болон гадаад валютын нөөцөө бий болгож буй зээлийн эх үүсвэрийг муутгана” гэж тэмдэглэсэн. 

Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар Хөгжлийн банкны бонд доллар тутамдаа 97 цент болсон. Ингэснээр өгөөж нь 34 хувьтай тэнцэж эхэлсэн байна. 

Засгийн газрын өөрийн гаргасан 2021 онд хугацаа нь дуусах товтой бонд 107.75 центээр арилжаалагдсан нь өмнөх өдөртэй харьцуулахад 0.6 центээр буурсан байна. Харин 2022 онд хугацаа нь дуусах бондын үнэ 0.5 центээр буурчээ. 

Монгол бол ердөө гурван сая хүн амтай, өргөн уудам нутагтай орон юм. 

Нэгэнтээ тус улсын эдийн засаг бүүм болж, өсөж байсан ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь ам.долларын эсрэг хүчтэй суларсан. Энэ үеэр төгрөгийн ханшаа барихын тулд бодлогын хүүгээ өсгөсөн байдаг. 

Өнгөрсөн жилийн эцэст тус улсын гадаад валютын албан нөөц нь 1.3 тэрбум ам.доллар байгаа нь ОУВС-гийн заасан хэмжээнд хүрч байгаа ч, 2017 онд 1.7 тэрбум ам.долларын бондын төлбөр хийх төлөвтэй байгаа юм. Үүнд БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлэлцээр багтаж байна. 

Moody’s агентлаг ирэх гурван сарын дотор зээлжих зэрэглэлийг CAA1-ээс буулгах эсэхээ шийднэ.

Өнгөрсөн зургаан сарын дотор Moody’s агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа бууруулаад байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
4
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.