Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

iPhone хэрэглэгчдийн л ойлгох 17 зүйл

Гэхдээ дөнгөж утасаа аваад бүрэн ашиглаж сураач үгүй байхад аль хэдийн дараагийн загвар нь гарчихсан байдаг.


1.Та iPhone-той болох гэж хамаг мөнгөө шавхаж, хайртай ээж ааваасаа чадах ядахаараа гуйсны эцэст хүссэндээ хүрсэн.

2. Иймд та гар утасаа юу юунаас илүү хайрладаг.

3. Гэхдээ дөнгөж утасаа аваад бүрэн ашиглаж сураач үгүй байхад аль хэдийн дараагийн загвар нь гарчихсан байдаг.

4. Та заримдаа гар утсандаа бүх л гоё, сайхан гэсэн апп-уудыг суулгаж, бүгдийг нь идэвхтэй ашиглана гэсэн итгэлтэй шийдвэр гаргадаг.

5. Гэвч бодит байдал дээр та зөвхөн фэйсбүүк, инстаграм, candy crush, цаг агаарын апп-аас бусдыг нээлгүй нэлээн хэдэн сарыг ардаа үдэх нь ч бий. Тэр олон арван апп-ууд таны гар утасны багтаамжийг дүүргэж, өдөрт хэд хэдэн “notification” илгээхээс өөр ид шидгүй гэдгийг та хожим ухаарна.

6. Таны гар утасны цэнэг бараг 20%-тай байхдаа ч унтарч мэднэ. Хүйтэн үед бүр осолтой.

Баяртай гар утас минь...

7. Дэлгүүр, автобус зэрэг олон нийтийн газар явж байхад таны гар утас дугарах тохиолдол цөөнгүй. Утасаа авахаар халаасаа тэмтэрч байх зуур таны хажуу дахь хүн “Байна уу” гэж утсаа авснаар таны утас дугараагүй байсныг ухаарна. Учир нь iPhone барьдаг бараг бүх хүн адилхан дуудлагын аятай.

8. Зарим уйдсан үед “Siri” таны хамгийн сайн найз болон хувирдаг. Учир нь тэр үргэлж таныг ойлгож, бас мэдэхгүй зүйлсийг хэлж өгдөг үнэнч “туслах”.

9. Хэн нэгэн “Би iPhone барьж үзээгүй. Угаасаан таалагддаггүй юм” гэж хэлэх үед та чихэндээ ч итгэдэггүй.

Хэрэглэж үзээгүй юм бол юугаа ч мэдэх вэ дэ?

10. iPhone бариад явж байгаа хүнийг харахаар танд цаанаа л нэг дотно мэдрэмж төрдөг.

Жаргал, зовлонг минь ойлгох анд минь...

11. Android үйлдлийн системтэй гар утас оролдож үзэх үед танд тун эв хавгүй, харийн мэдрэмж төрдөг.

12. Таны хамгийн үзэн яддаг хоёр өгүүлбэр бол:

13. iOS үйлдлийн системээ шинэчлэхгүй байхын аргагүй болтол нь олон дахин “сануулга” танд ирдэг. Нэгэнт шинэчлэсний дараа бараг өмнөхөөсөө дордчихсон юм шиг санагдах үе цөөнгүй...

14. Дэлгэцэндээ ганцхан товчлууртай энэ утасны нэг товчлуур нь эвдрэхэд л бүх зүйл дуусаа!

15. Заримдаа та ганц үг ч бичилгүйгээр гайхалтай олон эможинуудыг ашиглан хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлж чаддаг.

16. Та iPhone-той болсон цагаасаа хойш гар утасны кэйс гэдэг бүхэл бүтэн “шинжлэх ухаан” юм байна гэдгийг ойлгосон.

17. Нэгэнт iPhone-ийн хэрэглэгч болсон л бол өөр ямар ч гар утас таны сэтгэлд хүрэхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.