Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коксжих нүүрсний үнэ эргээд уруудаж байгаа нь Монголд нөлөөлөх үү?

Монголчууд коксжих нүүрсний экспортын биет хэмжээнд бус үнийн асуудалд санаагаа чилээж байгаа.


Монголчууд коксжих нүүрсний экспортын биет хэмжээнд бус үнийн асуудалд санаагаа чилээж байгаа гэсэн утгатай нийтлэл www.mining.com цахим хуудаст гарчээ. Орчуулан хүргэж байна. 

Өнгөрсөн 12 долоо хоног тасралтгүй өсөлттэй байж, долоо хоног завсарласны дараа коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн мягмар гарагаас эхлэн сэргэж эхэллээ. Гангийн түүхий материалын үнэ 4.7 хувиар буурч 154.80 ам.доллар болсон нь есдүгээр сарын эхэн үеэс хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт огцом өссөнөөс болж коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 308.80 ам. доллар хүртэл өссөн. Гэхдээ өдгөө үнийн түвшин нь 150 гаруй ам. доллараар буурсан байгаа юм(Австралийн хатуу коксжих нүүрс). 

БНХАУ дэлхийн хамгийн их ган үйлдвэрлэдэг орон. Өнгөрсөн жил 59.2 сая тонн коксжих нүүрс импортолсон юм. Энэ нь 2015 онтой харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

Гэхдээ TSI-ээс гаргасан судалгаанаас үзэхэд,  Монгол Улс БНХАУ руу 23.6 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн. Харьцуулахад, Канадын импорт 9.3, ОХУ-ынх 19.4 хувийн бууралттай байна. Харин АНУ нь БНХАУ-руу коксжих нүүрс экспортлоогүй.

Өнгөрсөн жил Монголын коксжих нүүрсний үйлдвэрлэл 85 хувиар өссөн. Тус улсын дотоодын үйлдвэрлэл эрчимжиж байгаа нь Бээжингийн эрэлт ихэссэнтэй холбоотой юм. Монгол Улс БНХАУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээг  хангаж байна. Монголоос БНХАУ-руу төмөрлөгийн нүүрс зөөж байгаа ачааны машинууд хоёр улсын хилийн хооронд дэлхийн хамгийн урт замын түгжрэл үүсгэж байна. 

Монголчуудын санаа зовж буй гол асуудал нь экспортын биет хэмжээ бус үнэ юм.  Монгол Улс нь далайд гарцгүй орон учраас (хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу нүүрсний экспортыг БНХАУ-ын хөнгөн цагааны корпораци болох "Chalco"-гоос авсан зээлээ төлөхөд ашигладаг) далайн боомтын ханшаас хямд үнээр нүүрсээ борлуулдаг. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард коксжих нүүрсний үнэ огцом өссөн. Тэгтэл тухайн үед Монгол коксжих нүүрсээ жишиг үнээс(Австралийн зах зээлийн жишиг үнээс доогуур үнэ) 75 хувиар хямд үнээр борлуулжээ. Дашрамд сонирхуулахад, Австралийн нүүрсний уурхай болон Японы гангийн үйлдвэр хоорондын 2017 оны нэгдүгээр улирлын гэрээний үнэ тонн тутамдаа 285 ам. долларт хүрсэн байдаг.

БНХАУ-д хямд үнээр нийлүүлэлт хийдэг дараагийн орон нь Хойд Солонгос юм. Тэд үнийн түвшинд нөлөөлөх хандлагатай байна. НҮБ-аас Хойд Солонгост худалдааны хориг тавьсан. Тиймээс тэд энэ жил 7.5 сая тонн хүртэл коксжих нүүрс БНХАУ руу нийлүүлэх боломжтой байгаа юм. Үүнийг 2016 оныхтой харьцуулахад ойролцоогоор 1.5 дахин бага дүн болж байна. Гэвч Бээжин уг хоригыг харгалзан үзэхгүй байгаа. 

2016 онд  тонн нүүрсний дундаж үнэ 143 ам. доллартай тэнцсэн нь 2013 оныхтой ижил түвшинд байсныг харуулдаг. Энэ онд ч мөн үнийн түвшин адил байна гэж шинжээчид таамаглаж байна. 

Эх сурвалж: www.mining.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
12
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.