Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн иргэн бүрийн зайлшгүй мэдэх шаардлагатай 17 ЗОРИЛГО

21 дүгээр зууны тэн хагасаас дэлхий хавтгайрах хүчин зүйлс бий болсноор дэлхий нийтээр эдийн засаг, улс төр, бизнес, худалдааны харилцаа, хамтын ажиллагааны дагуу харилцан хөгжсөөр ирсэн билээ.


Улс орон бүрт хөгжил цэцэглэлт өөр өөр үе шаттайгаар, цаг үеийн хувьд ялгаатай мөчлөгт явагдсаар ирсэн.

21 дүгээр зууны тэн хагасаас дэлхий хавтгайрах хүчин зүйлс бий болсноор дэлхий нийтээр эдийн засаг, улс төр, бизнес, худалдааны харилцаа, хамтын ажиллагааны дагуу харилцан хөгжсөөр ирсэн билээ.

Дэлхий нийтээр хөгжихийн тулд, улмаар тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хөгжлийн тодорхой баримтлал зайлшгүй хэрэгтэй болжээ. 2015 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо дэлхийн 193 орны удирдагч санал нэгтэйгээр дараагийн 15 жилд дэлхий нийтийг тогтвортой хөгжилд хүргэх 17 зорилтыг батлав. 

Дэлхий дээр нэг тэрбум хүн нэн ядуу, 800 сая хүн өлсгөлөн амьдарч байна.

2016 оноос НҮБ-ын гишүүн орнууд ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш буй байдалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэнцвэржүүлэхийн тулд “Хэнийг ч орхихгүй” уриан дор ажиллаж байна.

Хүн бүрийн оролцоо чухал ба хэнийг ч үлдээхгүй уриан дор хэрэгжиж эхлэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын тухай мэдээлэл, ойлголтыг сайжруулахаар улс орон бүр Засгийн газар болон НҮБ-ын хамтаар өөр өөрсдийн нөхцөл байдал, онцлог дээр тулгуурлан ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтод:

1. Ядуурлыг зогсоох

2. Өлсгөлөнг зогсоох

3. Эрүүл мэндийг дэмжих

4. Чанартай боловсролыг дэмжих

5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах

6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

7. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх

8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох

9. Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх

10. Тэгш бус байдлыг бууруулах

11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих

13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах

15. Хуурай газрын экосистемийг хамгаалах

16. Энх тайван шударга ёсыг цогцлоох

17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Тогтвортой хөгжлийн 17 зорилт нь НҮБ-ын гишүүн орон бүрт хийгдсэн судалгааны үр дүнд тодорхой болж дараагийн 15 жилд эдгээр зорилгод улс орон бүр хүрэхийн төлөө хичээж ажиллаж байгааг мэдэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн 17 зорилтын хөтөлбөрийг 2030 он хүртэл НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Монгол улсын хүн амын 34.9 хувийг залуучууд эзэлдэг нь манай улсад тогтвортой хөгжлийг авчрах гол хүч нь залуучууд гэдгийг илтгэнэ. Монгол залуу хүн та дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд, амьдарч буй нийгмээ хүссэнээрээ эерэгээр өөрчлөхийн тулд, хувь хүний манлайллын үлгэр жишээ болохын тулд дээрх 17 зорилтын тухай мэдлэгтэй байж, хөгжилд өөрийн оролцоог бий болгох чухал юм. 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалжууд:

www.un.org

http://www.mn.undp.org

http://www.globalgoals.org/

https://www.facebook.com/globalgoalsUN/?fref=ts

https://www.facebook.com/globalgoals.org/?fref=ts

https://www.facebook.com/SDGaction/  

2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд Ази, номхон далайн бүсийн товчооны захирал ХАОЛЯНЬ ШУ 2017 оны 2 сарын 22-нд Монгол Улсад айлчлан залуучуудад “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд залуучуудын оролцоо” сэдэвт лекц унших бөгөөд сонирхсон залуучуудад нээлттэй хэдий ч суудлын тоо хязгаартай юм байна. Хэрэв та оролцохыг хүсвэл https://form.jotform.me/70445475730457 холбоосоор орж бүртгүүлэх, мөн https://www.facebook.com/events/1224957997557920/ эвентээр зочлоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
18
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.