Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт хөлтэй 10 бүсгүй

Скленарикова Францын “Ододтой бүжиглэ” шоунд хөлөөрөө олныг “уярааж” байв.


Өрсөлдөх юм энэ дэлхийд мундахгүй. Эрт дээр үеэс л хүмүүс хамгийн ухаантай, хүчтэй, хөөрхнөө шалгаруулж иржээ. Энэ олон уралдааны дунд “урт хөл” шалгаруулах тэмцээн хамгийн сонирхол татдаг тэмцээний нэг гэнэ. Урт хөлтнүүдийн тэмцээнд мэргэжлийн загвар өмсөгчөөс эхлээд жирийн бүсгүйчүүд ч оролцдог. Эхний байруудад шалгарах юм бол тэр дороо л дэлхийд алдаршдаг аж.
1.    Светлана Панкратова

Хөлний урт- 132 см. Гиннесийн амжилтын эзэн. Орос гаралтай ч Испани, Америкт байнга амьдардаг энэ бүсгүй сагсан бөмбөгийн тамирчин байсан.
2.    Каролина Артур

Хөлний урт- 130,8 см. Энэ хөлийг алдарт жүжигчин Жорж Харрисон шүтэж байсан удаатай. Аргагүй. Артур үзэсгэлэнт царай, өв тэгш биенээс гадна “Австралийн хамгийн урт хөлт мисс” цомын эзэн.
3.    Чейз Кеннеди

130 см урт хөлтэй. 22 настай энэ бүсгүй урт хөлтний уралдаанд саяхан орж ирсэн. Гэхдээ түүнийг загвар өмсөхөд хэт өндөр гэж мэргэжилтнүүд үздэг. Чейз аялал жуулчлалын бизнес эрхэлдэг.
4.    Адриана Скленарикова

126 см. Европын хамгийн алдартай загвар өмсөгчийн нэг Адриана Скленарикова ч урт хөлөөрөө Гиннесийн номонд бичигдсэн. Словакт төрж, Францад алдаршсан Скленарикова Францын “Ододтой бүжиглэ” шоунд хөлөөрөө олныг “уярааж” байв.
5.    Холли Барт

126 см. “Америкийн хамгийн урт хөл” тэмцээнд түрүүлж байсан. 2 метр өндөр. Багаасаа л хэт өндөр гэж дооглуулж байсан охин хөлнийхөө ачаар алдар хүндийн оргилд хүрсэн юм.
6.    Лорен Уильямс

124 см. Техасын загвар өмсөгч.
7.    Жи Даинг

123 см. Урт хөлнөөсөө гадна олон нийтийн зүтгэлтэн гэдгээрээ алдартай. ДОХ, хөхний хорт хавдрын эсрэг санд байнга хандив өргөдөг.
8.    Брук Бэнкер

119.4 см. Нью-Йорк хотын “Хамгийн урт хөлт мисс” шагналын эзэн. Түүнийг супер загвар өмсөгч болно гэж байсан ч волейболын спортыг сонгосон юм. Одоо тэр телевизийн хөтлөгч болохоор бэлтгэж байна.
9.    Александра Робертсон

119.3 см. Их Британийн загвар өмсөгч.
10.    Ана Хикманн

118.1 см. Vogue, Elle, Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг урт хөлнийхөө ачаар чимсэн. Гиннесийн номонд хөлөөрөө тэмдэглэгдэж байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
30
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.