Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Эрдэнэт”-ийн асуудал Монголд хөрөнгө оруулагчдад АНХААРУУЛГА өгч байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг төр өөрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаднынхан юу гэж бодож байгаад хариулт өгсөн нийтлэл www.seattletimes.com цахим хуудаст гарчээ.


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг төр өөрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг олон улсад юу гэж бодож байгаад хариулт өгсөн нийтлэл www.seattletimes.com цахим хуудаст гарчээ. Орчуулан хүргэж байна. 

Зураг 1. Оюу толгой уурхайн анхны өргөгч цамхаг ашиглалтанд орлоо. Монгол Улсын Засгийн газар бие даасан зэсийн үйлдвэртэй болов.  2009 оны 11-р сарын 7. Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой уурхай.

  Оюу толгой уурхайн анхны өргөгч цамхаг ашиглалтанд орлоо. Монгол Улсын Засгийн газар бие даасан зэсийн үйлдвэртэй болов. 
Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой уурхай. 
2009 оны 11-р сарын 7. 


Эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн Монгол Улсын нөхцөл байдлаас хөрөнгө оруулагчид зайлсхийх аюултайг Ерөнхийлөгч хууль тогтгоогчдод анхаарууллаа. Хууль тогтоогчдын зүгээс Засгийн газрыг зэсийн уурхайн хувьцааны худалдан авалтыг цуцлах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэхдээ эдийн засаг хүндэрсэн энэ үед гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж анхааруулсан юм. 

Монгол Улсын нийт экспортын орлогын 90 гаруй хувийг зэс, алт болон бусад байгалийн баялаг бүрдүүлдэг. Гэхдээ Азийн умард хэсэгт байрладаг тус улсын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж уул уурхай нь зогсонги байдалд орчихоод байгаа юм. 

ОХУ-ын төрийн өмчит компаниас Монголын хөрөнгө оруулагчид 400 сая ам.доллараар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэрээг хүчингүй болгох тогтоолыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн барьсныг УИХ баталжээ. Уурхайн бүрэн эрх Засгийн газарт байх ёстой гэж тэд хүсэж байгаа юм.

Улс орны нөхцөл байдал таагүй байгаа үед их хэмжээний нөөцтэй энэхүү уурхайн хувьцааг гадны хөрөнгө оруулагчидад эзэмшүүлэх нь тус улсын үндэсний аюулгүй байдалд халтайг шүүмжлэгчид онцолж байна. Дэлхийн зах зээл дээр Монголын ашигт малтмалын эрэлт бага байгаатай холбоотойгоор эдийн засаг нь өнгөрсөн улиралд 1.6 хувиар агшиж байгаа нь нэрмээс болж байгаа юм. 

Монгол Улс ирэх гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийнэ. Харин тус улсын гадаад өр нийтдээ 23 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийг нь хоёр нугалж байгаа юм. Эрх баригчид ОУВС-гаас зээл авахаар хэлэлцэж байгаа ч хараахан батлагдаагүй байна. Өнгөрсөн зургадугаар сарын сонгуулиар өөрчлөгдсөн Засгийн газар болон парламент худалдан авалтад шалгалт явуулсны эцэст жинхэнэ худалдан авагч нь Монголын банк байсныг илрүүлсэн. Тэд зээлийн дүрмээ зөрчиж, хэр их хэмжээний мөнгө байршуулснаа нуусан байна. 1990-ээд онд ЗХУ-ын коммунист засаглал нуран унаснаас хойш анх удаа Монголын Засгийн газар худалдсан хөрөнгөө эргүүлэн татсан үйл явдал болж байна. 

Уурхайн ажилтан зэс, алт бүхий баяжмалын сорьцыг танилцуулав. 
2009 оны 11-р сарын 7. Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой уурхай.


Өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг зарласан юм. Ингээд дараагийн өдөр нь болсон УИХ-ын сонгуулийн дүнгээр АН засгийн эрхээ өрсөлдөгч МАН-д алдсан юм. 

Ж.Эрдэнэбат УИХ-ын хүслээр энэ ажлыг хийсэн эсэх нь эргэлзээтэй боловч АН-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх тогтоолыг эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж анхааруулж байна. “Тогтоол нь гадаадын хөрөнгө оруулагч болон энтрепрёнеруудыг үргээнэ” гээд монголчуудыг талцуулна гэж Ц.Элбэгдорж хэлжээ. Мөн тэрбээр эрх баригчдад “Эрдэнэт”-ийн цаадах хууль бус бизнес эрхлэгчдийг гаргах хэрэгтэй” гэж хэлсэн байна. 

Олон улсын компани болох “Рио Тинто”- ийн зүгээс алт, зэсийн нөөцтэй Оюу толгой уурхай энэ хэвээрээ байх нь олон улсын тавцан дахь нэр хүндэд нь шууд сөргөөр нөлөөлнө гэж мэдээлсэн. Дэлхийн том олборлогч болох “Рио тинто” компани зэс алтны Оюутолгой төслийнхөө бүтээн байгуулалтын ажлыг өмнө нь цуцалж байсан. Инэгснээр уул уурхай дахь гаднынхны оролцоо болон орлогод нөлөөлсөн байдаг. 

Энэхүү маргаан шийдэгдсний дараа “Рио Тинто” компанийн зүгээс өнгөрсөн оны тавдугаар сард тус уурхайг 5.3 тэрбум ам.доллараар өргөжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Ж. Сайханбилэг “Монгол эргэн ирлээ” гэж хэлсэн удаатай. 

Улаанбаатар хотоос 240 километрийн зайтай орших Монгол улсын “Үндэсний баялаг” болсон “Эрдэнэт”  нь өмнө нь ОХУ-ын хамгийн том хөрөнгүүдийн нэгт тооцогдож байсан юм. Худалдаа хөгжлийн банкны зүгээс уг худалдан авалтын жинхэнэ эзэд хууль бус гэрээ хийсэн гэсэн байр суурьтай байгаа юм.

“Монгол зэс” корпорацийн эзэн Ц.Пүрэвтүвшин гэх 28 настай хуульч залуугийн удирдлага дор тус худалдан авалтыг хийсэн гэнэ. “Түш”-ийн гэгдэх Пүрэвтүвшин “Монгол зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авахдаа хэсэг бүлэг хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татсан” гэж хэлсэн юм. УИХ-аас гаргасан мэдэгдлээс үзвэл, энэхүү худалдан авалтад хийсэн мөнгөний 354 сая нь Худалдаа хөгжлийн банкных байгаа юм. Харин үлдсэн 55 сая ам.долларыг тус банкны хувьцаа эзэмшигчид гаргажээ. 

Эдийн засагч, сэтгүүлч Д.Жаргалсайхан ХХБ 70 сая ам.долларыг л зээлдүүлэх хязгаартайг онцолсон юм. Пүрэвтүвшингийн хөрөнгө оруулагчдын бүлэгт Монголбанк албан ёсны зөвшөөрөлгүйгээр мөнгө зээлдүүдснийг тогтоосон байна. Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч нь Худалдаа хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн байжээ. 

Пүрэвтүвшингээс утсаар яриа авахад “Бид илчилсэн гэгдээд байгаа энэхүү мэдээллийг эсэргүүцэж байгаа. Тиймээс ямар нэгэн зүйл хийнэ” гэж хэлсэн. Тэрбээр санхүүгийн зөрчил хийсэн гэж үзэж буйг няцаагаад, Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая ам.доллар авсан гэж хэллээ.  ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон ч санхүүгийн зөрчилтэй холбоотой дүгнэлтийг эсэргүүцэж байна. Тэрбээр бичгээр илэрхийлсэн мэдэгдэлдээ “Манай банк хязгаартайгаар санхүүжилт хийж, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгсөн” гэж хэлжээ. 

“УИХ-аас ХХБ-ны эсрэг тодорхойгүй, ул суурьгүй, улс төрийн нөлөөлөл орсон худал баримтаар дайрч байна” гэж тэрээр  мөн хэлсэн юм. Дамбадаржаа Эрдэнэтийн худалдан авалтын эсрэг байр суурьтай байгаа боловч УИХ-ын шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр УИХ хувийн өмчид халдаж байна гэж үзэж буй. “Засгийн газар улсын болон хувийн хөрөнгийг хамгаалах ёстой” гэж хэлсэн юм. 

Эх сурвалж: Seattletimes.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
9
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.