Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гемодиализийн эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцдаг боллоо

Хувийн долоон эмнэлэг иргэдэд үйлчилж байна.


Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээлт, чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулав.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, “Люкс диализ”, “Интермед”, “Эрин”, “Айсию”, “УБ мед” гэсэн хувийн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд “Нарт-Эрдэнэс”, “Агапе хоспис” эмнэлгүүдэд 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрагдах боломжтой боллоо.

Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр 7 хоногт 3 удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамрагддаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, 7 хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөгийг насан туршдаа төлөх байсныг төрөөс бүрэн хариуцдаг болов.

ЭМЯ цаашид иргэдээ бөөрний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, тус өвчний хор уршгийн талаар зөвлөгөө зөвлөмжийг гарган ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
14
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.