Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Fifty Shades Darker” киноны нээлтийн үзвэрийн дараа танхимаас өргөст хэмх олджээ

Хачирхалтай...


Зохиолч Е. Л. Жэймсийн цуврал зохиолоос сэдэвлэсэн “Fifty Shades” цуврал киноны хоёр дахь анги “Fifty Shades Darker” хоёрдугаар сарын 10-нд Америкт нээлтээ хийхтэй зэрэгцэн дэлхийн бусад орны кино театруудаар гарч эхэлсэн билээ.

Америкийн эротик, драм төрлийн тус киног үзэгч, шүүмжлэгчдээс багагүй шүүмжлэл хүртэж байсан ч ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл тус киноны Сидней дэх нээлтийн үзвэрийн үеэр киноноосоо ч илүү анхаарал татах зүйл болсон байна.

Австралийн Сидней хот дахь “Hayden Orpheum” театрын албан ёсны цахим хуудаст нэгэн өргөст хэмхний зургийг “Киноны дараа театраас өргөст хэмх олдох тэр хачирхалтай мөч...” гэсэн тайлбартай нийтэлжээ.

Эротик киноны үзвэрийн дараа энэ эвгүй зүйл тохиосон нь цахим орчинд багагүй шуугиан дэгдээгээд байгаа юм. Тус театрын хамт олон энэ тухай нийтэлсэн нь маркетингийн ухаалаг шийдэл болсон хэмээн “Mashable” бичсэн байна.

Харин хүмүүс энэ зурагны доор “Энэ өргөст хэмхийг гараараа барьж зургийг нь авахаар шийдсэн мөч бүр ч хачирхалтай”, “Та яг одоо гараа ариутгах хэрэгтэй” гэх зэргээр хошигнож бичсээр байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
20
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.