Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“ЖИ ТАЙМ” сүлжээ монголчуудад “молиго” үмхүүлснийг гэрчлэх 20 баримт

Хэрвээ та энэ сүлжээнд элсэх талаар эргэлзэж байвал үүнийг заавал уншаарай.


Сүүлийн үед олон нийтийн дунд "Жи-Тайм" нэртэй сүлжээний бизнестэй холбоотой шуугиан дэгдэж, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл нэр холбогдсон. Хэрвээ та энэ сүлжээнд элсэх талаар эргэлзэж байвал доорх мэдээллийг заавал уншаарай. 

1. Улсын бүртгэлийн газарт 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд 6123872 регистрийн дугаартай “Жи тайм корпорейшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай ХХК бүртгүүлсэн байна.

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн.

3. Уг сүлжээний бизнесийг эрхлэгчид өөрсдийгөө “Казахстаны ядуурлыг бууруулах төсөл” гэж нэрлээд үйл ажиллагаагаа явуулдаг.

4. Гэвч энэ нь пирамид хэлбэрээр мөнгө угаадаг бизнес.

5. Аж нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4 дүгээр заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон.

6. “Жи тайм” сүлжээ нь “Хуримтлалын”, “Үндсэн”, “Вип”, “Автомашины” гэсэн дөрвөн хөтөлбөртэй бөгөөд хөтөлбөр бүр өөр өөрсдийн гэсэн шаардлагатай.

7. “Хуримтлалын” хөтөлбөрт хамрагдахын тулд 120 мянган төгрөг тушаана. Харин түүндээ ОХУ-ын “Луч” болон “Михайл Москвий” брэндийн цагнаас сонгон авах боломжтой.

8. “Хуримтлалын” хөтөлбөрт 370 ам.долларын цалин авах бөгөөд 220 ам.доллараар дараагийн шат руу шилждэг. 

9. “Вип” хөтөлбөрт хамрагдахад 500 ам.доллар төлөх ёстой. Ингэснээр 8000 ам.долларын цалин авна.

10. Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсан хүн бүр доороо хоёр хүн элсүүлэх ёстой. Элсүүлж чадахгүй бол та "шатна" гэсэн үг.

11. Энэ сарын 7-нд тус компанийн лидерүүд болох Улаанбаатар хотын автомашины лидер Цолмонбаатар, Оюунчимэг, Жаргал, Лидерүүдийн Удирдах зөвлөлийн дарга Чулуунбаатар, Эрдэнэт хотын анхны автомашины дилер Ганчимэг нарт машины түлхүүр гардуулан өгсөн юм.

12. Санхүүгийн зохицуулах хорооноос Казахстан Улсын “G-Time” корпорацийн Монгол  дахь салбар гэх “G-Time корпорэйшн” ХХК-ийн ажилтай танилцахад иргэдийг төөрөгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. 

13. Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд К.Кобландин “Энэхүү байгууллага Казахстан улсын Ерөнхийлөгч болон төрийн аль ч шатны байгууллагатай ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн.

14. Тус байгууллагынхан “Манайх сүлжээний бизнес биш. Ядуурлыг бууруулах хөтөлбөр. Монголын Засгийн газар ядуурлыг бууруулах “Жи тайм” хөтөлбөр дээр Казахстаны засгийн газартай хамтарч ажиллах харилцан зөвшилцөлд хүрсэн” гэж мэдээлсэн.

15. Харин Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Жи тайм” гэх санхүүгийн сүлжээтэй огт холбоогүй. Энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж байна” гэсэн юм.

16. Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж шалгахад энэхүү үйл ажиллагаа хийгдээгүй нь тогтоогджээ.

17. Энэ саырн 12-нд “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратад Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавьсан ч зугтахаар оролдсон учир баривчилсан байна.

18. Мөн Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман этгээдийг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.

19. Ж.Маратын эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухайн өдөр Монгол Улсын хилээр гарч чадсан байна.

20. ЦЕГ болон СЗХ-ноос “G-Time корпорэйшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
10
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.