Хайх зүйлээ бичнэ үү

мин

Эрхүү муж хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, монгол оюутны тоог нэмнэ

Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт байгуулж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ. 

Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтарвал дэмжинэ гэдгээ хэлэв.

Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмен Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Тэд Монголын бизнесменүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт байгуулж байгаа аж. Мөн Эрхүүгийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч Сергей Георгиевич Левченко дурдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесменүүд оролцсон “Экспо” болно, тус арга хэмжээнд аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмен ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
7
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.